Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгох талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгох талаар хэлэлцэнэ

Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгох талаар хэлэлцэнэ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.04.05/ 14:00 цагт "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэнэ. Одоогоор Хөшигийн хөндийд 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Эхний ээлжид зөвхөн 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал яригдаж байна.

Шинэ Зуун мод хот, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд зориулан  2024 он хүртэлх хугацаанд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүний дагуу дэд бүтцийн зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлуулах гэнэ.

Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман  тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулах аж.

ЗАМЫН ТҮГЖРЭЛ 20 ОРЧИМ ХУВИАР БУУРНА

Хуулийн төслийн танилцуулгад “Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна. Түүнчлэн нэг м.кв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна. Чөлөөт бүсэд нэвтрэх визийн тусгай дэглэмийг дагаж газар зүйн хувьд ойрхон, харьцангуй бага зардлаар ирэх боломжтой аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүсэд ая тухтай амрах, зугаалах, худалдан авалт хийх бололцоо бүрдэх тул жуулчдын тоо нэмэгдэж, гадаад худалдаа, үйлдвэрлэл хурдацтай хөгжих давуу тал бий болно.

Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50-60 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд түлхэц болно. “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тул Монгол Улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж