Казахстаны олимп, дэлхийн медальтнууд допингод бүдрэв

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Казахстаны олимп, дэлхийн медальтнууд допингод бүдрэв

Казахстаны олимп, дэлхийн медальтнууд допингод бүдрэв

Казахстаны хүндийн өргөлтийн зургаан тамирчин допингийн шинжилгээнд бүдэрсний дотор Токио-2020 олимпийн хүрэл медальт Игор Сон болон дэлхийн аваргын алтан медальтай хоёр тамирчин багтжээ. Хоёр дэлхийн аваргын тухайд өсвөр насны хүүхдүүд бөгөөд тэд өсвөр үе болон залуучуудын дэлхийн аваргад тус тус түрүүлсэн гэнэ.

Мөн Алматыгаас гаралтай дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин дээрх зургаан тамирчин дотор багтаж байгаа аж.

Казахстаны допингийн эсрэг үндэсний төв хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 2-ны хооронд гурван долоо хоногийн хугацаанд тамирчдаасаа тэмцээнээс гадуурх шинжилгээ авчээ. Харин хариуг нь тус улсын хүндийн өргөлтийн холбоо танилцуулсан ч яг ямар төрлийн бодис тамирчдаас илэрсэн гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Казахстан улс спортын салбар допингийн хэрэглээг таслан зогсоохын тулд сүүлийн жилүүдэд дорвитой арга хэмжээ авч байгаа боловч туйванчдынх нь үр дүн өөр зүйлийг илтгэж байна.

Хоёрхон долоо хоногийн өмнө олимпийн хүндийн өргөлтийн аварга Казахстаны тамирчин Нижат Рахимов допингийн шинжилгээнд бүдэрч, олимпийн алтан медалиа хураалгаад зогсохгүй найман жилээр эрхээ хасуулсан билээ.

Казахстан улс допингийн улмаас олимпийн хүндийн өргөлтийн зургаан алтан медалиа хураалгаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж