Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлаарай

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлаарай

Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлаарай

Өдрийн тэмдэглэл, гар утсан дээр хадгалсан зураг, зурвас зэргээр л мэдээллийн нууцлалыг та төсөөлдөг юм  биш биз? Мэдээллийн нууцлалын талаарх ойлголт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

Нийгмийн хөгжил, технологийн дэвшлийг дагаад орчин цагт мэдээллийн нууцлал гэдэг нь цоо шинэ утгыг илэрхийлэх болжээ. Монгол Улсын сошиал медиа хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөөр байгаа бөгөөд  нийт хүн амын 68%, тэр дундаа 18-34 насны залууc сошиал медиаг идэвхтэй ашиглаж буй. Сошиал медиа хэрэглэглэгчдийн 99% нь гар утаснаасаа ханддаг. Мөн сүүлийн хоёр жилд хийсэн судалгаанаас харвал, 45-аас дээш насны  хэрэглэгчдийн тоо сошиал медиад  тогтвортой өсжээ. Өөрөөр хэлбэл, сошиал медиа нас, хүйсээс үл хамааран бүгдийн хэрэглээ болж буйг эндээс харж болох нь.

Цахим орчны хэрэглээг дагаад бид онлайн орчин дахь мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалах, нууцлалаа алдсан тохиолдолд учирч болзошгүй хохирлын талаар зайлшгүй мэдэх ёстой болж байна.

Танд үйлчилгээ үзүүлэх зорилгоор зарим тохиолдолд үйлчилгээний байгууллага таны хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч болно. Энэ тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ, мэдээллийн нууцлалыг хангаж чадах уу зэргийг нягталсны үндсэн дээр бусдад хувийн мэдээллээ дамжуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн та олон нийтийн цахим орчинд өөрийн ямар мэдээллээ нийтлэх, нийтэд нээлттэй оруулах вэ гэдэгт болгоомжтой хандаарай. Тухайлбал, сошиал орчинд өөрийн гэрийн хаягийн тухай мэдээллийг оруулах,  эсвэл тухайлсан байршлаа нийтэд мэдээлснээр таныг дагасан, танихгүй хэн нэгэнд сөрөг боломжуудыг  олгож байж болзошгүй юм. Мөн хүүхэд, дүүгийнхээ зураг, сургууль, цэцэрлэг зэрэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулснаар тэднийгээ ч мөн эрсдэлд оруулж болзошгүй талаар бодож үзээрэй.

Хувийн мэдээлэлТехнологийн мэдээлэлЭмзэг мэдээлэл
Овог, нэрСанхүүгийн гүйлгээний мэдээлэлЯс үндэс, угсаа гарал
Төрсөн он сар өдөрИнтернэт хөтчийн түүхАрьс өнгө
ХүйсВэбсайтуудын CookiesШашин шүтлэг
Регистрийн дугаарСүлжээний төхөөрөмжийн IP хаягУлс төрийн намын харьяалал
ИргэншилХувийн зурагЭрүүл мэндийн мэдээлэл, түүх
Хурууны хээ (Биометрийн мэдээлэл)Сошиал орчинд нууцлалын тохиргоотой оруулсан постБоловсролын түүх
Утасны дугаарСошиал хаягХөдөлмөр эрхлэлтийн түүх
Гэрийн болон шуудангийн хаяг Аливаа систем болон аппликэйшнд бүртгүүлсэн  НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГГэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл
И-мэйл хаяг Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл
Иргэний үнэмлэх болон гадаад паспорт Эрх бүхий байгууллагын лавлагаа
Дансны болон картын мэдээлэл  
Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл  

Зөвхөн таны мэдэж байх ёстой хувийн нууцлалтай мэдээллүүдэд  юу орох вэ?

Банк хэзээ ч харилцагчаасаа эдгээр нууцлалтай мэдээллийг асуудаггүй гэдгийг та мэдэх үү? Иймд эдгээр мэдээллээ ойр дотнын нэгэн байсан ч хэнд ч өгөхгүй, дамжуулахгүй байснаар харилцагч өөрийгөө аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж