Рианнагийн бугуйвч төрөх хугацааг нь илэрхийлнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Рианнагийн бугуйвч төрөх хугацааг нь илэрхийлнэ

Рианна сүүлийн хэдэн долоо хоногт A$AP Роккигийн бэлэглэсэн бугуйвчаар гангарч яваа нь сэтгүүлчдийн дуранд олонтоо өртжээ. Уг бугуйвчийг A$AP Рокки өнгөрсөн хоёрдугаар сард Рианнад бэлэглэсэн байна. Бугуйвчны загвар зохион бүтээгч нь чимэглэл бүрийн цаана онцгой утга агуулагдаж байгаа гэж хэлсэн бөгөөд нэг унжлага нь хүүхдийнх нь төрөх хугацааг зааж байж магадгүй ажээ. Тодруулбал, чимэглэлүүдийн нэг болох маргад эрдэнийн чулуу нь тавдугаар сард төрөгсдөд ээлтэй байдаг гэв. Тиймээс шинэ хүүхэд ирэх сард мэндлэх юм байна гэсэн таамаглал гарч ирэв.

Рианна анхны хүүхдээ хүлээж буйгаа анх нэгдүгээр сард зарлаж байв. Хүүхдийн төрөх хугацаа баттай мэдэгдээгүй бөгөөд өнгөрсөн сард түүнийг амаржсан тухай худал мэдээлэл хүртэл цахим сүлжээнд тарсан. Харин Элле сэтгүүл түүнийг гурав дахь триместертээ байгаа гэж бичжээ.

Уг бугуйвч нь “Annoushka fine jewelry”-ийн бүтээл бөгөөд 50 мянган ам.долларын үнэтэй, 18 каратын алтан хийцтэй. Нийт 10 чимэглэлтэй. Үүнд нь шинэ амьдралыг бэлгэддэг алтанзул цэцэг, элбэг дэлбэг байдлыг төлөөлсөн лусын дагина, муу муухайгаас хамгаалдаг нүд, аз жаргалын илэрхийлэл хөх шувуу, зүг чигийг заагч цагаан алтан луужин, 100 гаруй ягаан индранил чулуутай сарнай цэцэг зэрэг чимэглэлүүд багтжээ.

A$AP Рокки бугуйвчны чимэглэлийг сонгохдоо өөрт болон Рианнагийн хувьд чухал гэж үзсэн бүхнээ бэлгэдэж, маш анхааралтайгаар сонгосон гэж “Annoushka fine jewelry”-ийн захирал хэлсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж