Орос улс иргэдийн интернэт болон гадаад мэдээний хандалтад хатуу цензур тавьсан байгаа тул ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч “VPN” ашигладаг гэж мэдэгдэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын холбоотон Беларусийн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Беларусь-1 телевизэд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
Хөтлөгч Песковоос "Та VPN суулгасан биз дээ?" гэж асуужээ. Тэрбээр хариуд нь "Тиймээ мэдээж, яагаад болохгүй гэж, үүнийг хориглоогүй” гэжээ. Песков юунд VPN ашиглаж байгаагаа хэлээгүй байна.
ОХУ-ын засгийн газар Украинд Оросыг түрэмгийлсний хариуд энэ жил барууны мэдээллийн хэрэгслүүд болох “BBC, Bloomberg, CNN”, түүнчлэн “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нэвтрэх эрхийг хаасан.
ОХУ мөн дотооддоо “VPN”-ийн хэрэглээг таслан зогсоож байна. Оросын мэдээллийн Интерфакс агентлаг гуравдугаар сарын дундуур тус улсад 20 орчим алдартай “VPN” үйлчилгээг хаасан тухай мэдээлсэн бөгөөд ойрын хугацаанд илүү олон үйлчилгээг хаах болно гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Украины түрэмгийллийн улмаас интернетийн шинэ хязгаарлалт тогтоосны дараа Орост “VPN”-ийн эрэлт нэмэгдэж байна гэж “Euronews” өнгөрсөн сард мэдээлэв.
Эх сурвалж: business insider
Холбоотой мэдээ