Герман улс "Газпром"-ийн нэгжийг хяналтандаа авав

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Герман улс "Газпром"-ийн нэгжийг хяналтандаа авав

Герман улс "Газпром"-ийн нэгжийг хяналтандаа авав

Герман улс байгалийн хийн хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын "Газпром" компанийн нэгжийг түр хяналтандаа авахаар болжээ.

Эрчим хүчний ханган нийлүүлэгч “Wingas GmbH” болон хий хадгалах фирмийн эзэн “Gazprom Germania GmbH” есдүгээр сарын 30 хүртэл Германы эрчим хүчний зохицуулагчийн хяналтанд орно гэж Эдийн засгийн сайд Роберт Хабек Берлинд сэтгүүлчдэд мэдэгдэв. 

Үүгээрээ Холбооны сүлжээ агентлаг нь хувьцаа эзэмшигчийн үүргийг гүйцэтгэж, хангамжийн аюулгүй байдлын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч чадна гэсэн үг юм.  Засгийн газар эцсийн дүндээ компанийг өмчлөхгүй. Үйлчлүүлэгчид болон бизнесийн түншүүд нь "Газпром"-той  бизнес хийхээс татгалзаж байгаа тул Европ дахь Оросын орин компаниуд дампуурах магадлалтай. 

“Gazprom Germania”-ийн Астора хэсэг нь Доод Саксон муж улсын хойд хэсгийн Рехден хотод Германы хамгийн том хий хадгалах байгууламжийг ажиллуулдаг.  Энэ газар нь Германы эрчим хүчний аюулгүй байдлын түлхүүр гэж тооцогддог.

"Газпром" өнгөрсөн Баасан гаригт Их Британий салбар, Швейцариас Сингапур хүртэлх салбараа болон Герман дахь салбар компаниа өмчлөхөө больсон гэж мэдэгдэв.  Оросын байгалийн хийн аварга компани шинэ өмчлөлийн талаар мэдээлэл өгөөгүй ч зохицуулалтын мэдүүлэгт “Gazprom Germania” компанийн эзэн "Газпром экспорт бизнес сервис" ХХК-ийг орхин гарсантай холбоотой гүйлгээг харуулсан байна.  Хариуд нь "Палмари" хувьцаат компани "Газпром экспорт бизнес сервис" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болжээ.

Эх сурвалж:Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж