Гурилыг үйлдвэрийн үнээр худалдана

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Гурилыг үйлдвэрийн үнээр худалдана

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс эх орны гурилын үйлдвэрүүдтэй хамтран гурилыг үйлдвэрийн үнээр нь худалдаалах ажлыг нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулах гэж байна. Маргаашнаас эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд нийт 13 цэгт гурилыг ямар ч нэмэгдэлгүй үйлдвэрийн үнээр нь борлуулахаар болсон банай. Тухайлбал, нэгдүгээр гурил гэхэд кг нь 480 төгрөгөөр худалдаалагдах гэнэ. Гурилын үйлдвэрүүдийн шууд худалдаа Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны шинэ эцэс, Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбай, Толгойт, Орбитын эцэс, Баянзүрх дүүрэгт Шар хадны эцэс, Дарь-Эхийн эцсийн буудалд, Баянгол дүүрэгт дөрөвдүгээр хороолол “Смарт” худалдааны төв, 11 дүгээр хорооны баруун хойно байршилтай “Сантын гол” хүнсний дэлгүүрт, Хан-Уул дүүрэгт Нисэх болон Яармагийн эцсийн буудалд, Чингэлтэй дүүрэгт Хайлаастын шинэ эцэс, 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ын цагаан байрнуудын дунд, Дамбадаржаа дахь “Хан-Эрдэнэ” хүнсний дэлгүүрүүдэд тус тус явагдах  юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж