Захиалагчийн хяналтын инженер ажилд авна

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Захиалагчийн хяналтын инженер ажилд авна

Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй соёлын өвийн театр байгуулах төслийн хүрээнд захиалагчийн хяналтын инженер 2022 оны 4 сараас 7 сар хүртэл ажилд авна.

Төслийн ажлын талбай нь Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороололын урд байрладаг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор байна.

  • Цалин сард 1,700,000
  • Анкет аваx сүүлийн огноо: 2022-04-14

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Барилгын дотор заслын ажлын явцад захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, талбай дээр шууд хяналт тавих

Гүйцэтгэх ажил үүрэг • Заслын ажлыг нэгдмэл удирдлага зохион байгуулалтаар ханган өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж засвар угсралт техник технологид байнгын хяналт тавьж ажиллах, ажлын үр дүнг дээшлүүлэн ажиллах

  • Хариуцсан төслийн заслын ажлын болон аюулгүй ажиллагааны норм дүрэм,стандарт, зураг төсөл, техникийн шаардлагыг мөрдүүлэх
  • Гүйцэтгэгчийн дотоод заслын ажилд биечлэн хяналт тавьж ажиллах
  • Интерьер гүйцэтгэл болон ажилд хэрэглэгдэх материал, технологид мэргэжлийн чанарын болон гүйцэтгэлийн хяналт тавих
  • Хяналтын инженерээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Барилгын зураг төсөл унших, барилга угсралтын технологийн шийдэл гаргах материалын тооцоо хийх чадвартай байх Ажлын байранд тавигдах шаардлага
  • Барилгын инженер мэргэжилтэй байх;
  • Барилга эсвэл заслын инженерээр үр бүтээлтэй 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
  • Ажлын зураг унших,тооцоолох чадвартай;
  • Мэргэжлийн САD, зургийн бусад программууд дээр ажилладаг;
  • Бичиг баримт боловсруулах, тайлагнах чадвартай;
  • Гүйцэтгэж буй ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай зан чанартай байх;

Нэмэлт мэдээлэл: Монголын Урлагийн Зөвлөл нь Рио Тинто Монгол ХХК-ны санхүүжилтээр 160 мкв Язгуур урлагийн мини театрыг 2022 оны 7-р сарын 1-нд багтаан ашиглалтанд оруулахаар интерьер гүйцэтгэлийн компанитай 2022 оны 4-р сараас гэрээ байгуулан ажиллаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчид Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, Дельта төв 402 тоот. Монголын Урлагийн Зөвлөлийн оффист танилцуулгаа хүргүүлэх эсвэл heritage@artscouncil.mn хаягаар илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын 5 өдөр: 09:00-18:00 цагт 11-319015, 11-319017 утсаар холбогдон авна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж