Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй соёлын өвийн театр байгуулах төслийн хүрээнд захиалагчийн хяналтын инженер 2022 оны 4 сараас 7 сар хүртэл ажилд авна.
Төслийн ажлын талбай нь Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороололын урд байрладаг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор байна.
- Цалин сард 1,700,000
- Анкет аваx сүүлийн огноо: 2022-04-14
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Барилгын дотор заслын ажлын явцад захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, талбай дээр шууд хяналт тавих
Гүйцэтгэх ажил үүрэг • Заслын ажлыг нэгдмэл удирдлага зохион байгуулалтаар ханган өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж засвар угсралт техник технологид байнгын хяналт тавьж ажиллах, ажлын үр дүнг дээшлүүлэн ажиллах
- Хариуцсан төслийн заслын ажлын болон аюулгүй ажиллагааны норм дүрэм,стандарт, зураг төсөл, техникийн шаардлагыг мөрдүүлэх
- Гүйцэтгэгчийн дотоод заслын ажилд биечлэн хяналт тавьж ажиллах
- Интерьер гүйцэтгэл болон ажилд хэрэглэгдэх материал, технологид мэргэжлийн чанарын болон гүйцэтгэлийн хяналт тавих
- Хяналтын инженерээр ажиллаж байсан туршлагатай байх
- Барилгын зураг төсөл унших, барилга угсралтын технологийн шийдэл гаргах материалын тооцоо хийх чадвартай байх Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер мэргэжилтэй байх;
- Барилга эсвэл заслын инженерээр үр бүтээлтэй 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Ажлын зураг унших,тооцоолох чадвартай;
- Мэргэжлийн САD, зургийн бусад программууд дээр ажилладаг;
- Бичиг баримт боловсруулах, тайлагнах чадвартай;
- Гүйцэтгэж буй ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай зан чанартай байх;
Нэмэлт мэдээлэл: Монголын Урлагийн Зөвлөл нь Рио Тинто Монгол ХХК-ны санхүүжилтээр 160 мкв Язгуур урлагийн мини театрыг 2022 оны 7-р сарын 1-нд багтаан ашиглалтанд оруулахаар интерьер гүйцэтгэлийн компанитай 2022 оны 4-р сараас гэрээ байгуулан ажиллаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчид Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, Дельта төв 402 тоот. Монголын Урлагийн Зөвлөлийн оффист танилцуулгаа хүргүүлэх эсвэл heritage@artscouncil.mn хаягаар илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын 5 өдөр: 09:00-18:00 цагт 11-319015, 11-319017 утсаар холбогдон авна уу.