АНУ “F-16” сөнөөгч онгоцнуудаа зарсан шалтгаан юу вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

АНУ “F-16” сөнөөгч онгоцнуудаа зарсан шалтгаан юу вэ?

АНУ “F-16” сөнөөгч онгоцнуудаа зарсан шалтгаан юу вэ?

АНУ 1.673 тэрбум ам.долларын үнэтэй байлдааны найман “F-16” онгоц болон холбогдох тоног төхөөрөмжийг Болгарт зарахаар боллоо гэж тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.04.04/ мэдээллээ.

Энэ худалдах гэрээ нь Орос, Украины дайнтай холбоогүй гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээлсэн. “Энэ бол Болгар улсын агаарын хүчнээ шинэчлэх, НАТО-гийн холбоотнуудтай хамтран ажиллах гэсэн олон жилийн хүчин чармайлтынх нь нэг хэсэг юм. Тиймээс Украины дайнтай онцын хамааралгүй” гэж нэгэн эх сурвалж хэлжээ.

Тэгвэл Болгарын батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагаас мэдээлснээр, “Энэ худалдаа нь Болгарын агаарын цэргийн хүчинд орчин үеийн сөнөөгч онгоцнуудыг Хар тэнгисийн бүс нутагт тогтмол байрлуулах боломжийг олгоно” гэв.

Киевийн засгийн газар Орост үйлдвэрлэсэн МиГ онгоцтой орнуудаас, тэр дундаа Болгараас онгоцнуудыг нь авах хүсэлт тавьсан байсан. Яагаад гэвэл Украин нь ЗХУ-ын нэг хэсэг байсан гэдэг утгаараа нисгэгчид нь МиГ онгоцонд бэлтгэгдсэн. Тиймээс тэдгээр онгоцыг авбал бэлтгэл сургуулилалтанд ямар ч сааталгүйгээр ашиглах боломжтой байжээ. Онолын хувьд Болгар улс хуучин МиГ онгоцуудаа АНУ-ын “F-16”-аар сольж байна гэсэн үг юм. Болгараас гадна Польш, Словак улсуудад Миг-29 онгоц байдаг. Болгар нь НАТО-гийн холбоотон учир Украинд МиГ онгоцоо нийлүүлж магадгүй гэсэн таамаг үргэлжилсээр байна.

Эх сурвалж: REUTERS, NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж