Баяр ёслолд өндөр градустай архийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Баяр ёслолд өндөр градустай архийг хориглоно

Баяр ёслолд өндөр градустай архийг хориглоно

НЭМЭЛТ:

Өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас /2022.04.05/ танилцууллаа.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.МӨНХСАЙХАН:

-Архи согтууруулах ундааны тухайд бид цаашдаа цогц бодлого явуулна. Архидалттай тэмцэхээс гадна, оюун санаанд нь архины хор хөнөөлийг ойлгуулах ёстой. Архины зохисгүй хэрэглээ, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээг бууруулах үндсэн үр дүнтэй 10 арга байдаг.

Согтууруулах ундааны хэрэглээг багасгахад мөн, залууст цаг заваа зөв боловсон хэрэглэх боломжийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн 38-40 градусын хатуулагтай согтууруулах ундаа эрүүл мэндэд хохирол учруулдаг. Тухайлбал, мэдрэлийн эсийг үхүүлж, богино хугацаанд биеэ хянах чадваргүй болгодог. Өөрийгөө хянах чадваргүй болсон хүн гэмт хэрэг зөрчлийг үйлддэг. Бидний хийсэн судалгаанаас дүгнэхэд архины хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа  ч бид цогц бодлого хэрэгжүүлж байгаагүй гэдэг нь харагдаж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СОДБААТАР:

-Архи согтууруулах ундаатай холбоотой асуудлыг зөв зохистой авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдал, айл өрхийн хэмжээнд хүрсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж байна.

Зарлигт “Эрүүл Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Ингэхдээ,

 1.1 Өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундаа хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийнэ.

1.2 Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт орох замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,

1.3. Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршгийг нийтэд сурталчлан таниулах,

1.4 Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслолын арга хэмжээнд өндөр агуулгатай этилийн спиртийг хэрэглэхийг бүр мөсөн хориглох,

Онцолж хэлэхэд, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж ард иргэдийн хэрэглээг аваад үзэхэд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна. Үүнийг дагаад гэмт хэрэг зөрчил, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сөрөг нөлөөлөл байна. Тиймээс олон оронд өндөр хатуулагтай спиртийн градусыг бууруулах арга хэмжээг үе шаттай авсан. Тиймээс бид 10 жилийн хугацаанд жил бүр хатуулгыг хоёр хувиар бууруулж, архины зөв зохистой хэрэглээг бий болгох чиглэл рүү явна.


Монгол Улсын Ерөнхийлөгч "Засгийн газарт чиглэл өгөх тухай" зарлиг гаргажээ. Гаргасан зарлигийн талаар өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд олон нийтэд хандан танилцуулахаар болжээ.

Эргэн сануулахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганд “Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг улс үндэстнээрээ ухамсарлаж тэмцэх хэрэгтэй. Улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө “Архигүй монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлнэ. Айл өрх, албан байгууллага, төр засгаараа архины эсрэг нэгдэн тэмцэцгээе” хэмээн хэлж байжээ. Иймээс дээрх чиглэлээр зарлиг гаргаж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
161
ЗөвЗөв
52
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж