Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 7-9 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хагаст салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Өдөртөө Дархадын хотгор, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Холбоотой мэдээ