Нартай өдрүүдийг бүү дэмий өнгөрүүл

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Нартай өдрүүдийг бүү дэмий өнгөрүүл

Тантай адил магадгүй илүү ч байж магад, ажлынхаа онцлогоос болоод бид мэдээллээр байнга бөмбөгдүүлж байдаг улс. Саяхан санамсаргүй тохиолдлоор нэгэн нэртэй гоо засалчтай уулзах завшаан гарсан юм. Ингээд эмчийн өгсөн үнэтэй зөвлөгөөг танд хүргэж байна.

Бидний биемахбодод амин дэм D3 зайлшгүй хэрэгтэй бөгөөд дархлалын тогтолцоог сайжруулж, яс, шүдийг бэхжүүлдэг юм. Түүнээс гадна кальцийг шингээн авахад D  амин дэм чухал шаардлагатай бөгөөд дутагдвал ясны сийрэгжилд ч хүргэх магдлал өндөр байдаг аж.

Хүн D  амин дэмийн хэрэгцээгээ хангахад нарны гэрэл чухал шаардлагатай юм. Хоол хүнснээс авч чадаагүй амин дэмийг өдөрт нарны гэрэлд 10-15 минут байснаар нөхөх боломжтой.  Хүн болгон хүүхэд байхдаа сүү уух дуртай байдаг ч яваандаа уухаа больдог.  Харин  сүү байнга уувал амин дэмийн дутагдалд орох эрсдэл багасах аж. Гэхдээ энэ бол нарны шил зүүхээ боль гэсэн үг биш юм шүү.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж