Довоо шарлуулсан улстөрч

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

76:1

Довоо шарлуулсан улстөрч

Довоо шарлуулсан улстөрч

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт  Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, ялсан УИХ-ын гишүүн Г.Ганболдыг  танилцуулж байна.


Г.Ганболд  радио холбооны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Шугамын монтёроос эхэлсэн түүний ажил, амьдрал УИХ-ын гишүүн хүртлээ дэвшсэн нь улс төр дагасны "буян хишиг" гэж хэлж болно. Г.Ганболдын хувьд 2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, хууль тогтоогч дундаа шинэ хүн.

Тэрбээр МАН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгчээс улс төрийн карьераа эхлүүлжээ.

Улмаар   2012-2016 онд  орон нутгийн сонгуульд нэр дэвшиж Өвөрхангай  аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож байв. Үүний дараа Өвөрхангай аймгийн Засаг даргаар сонгогдсон цагаас  хойш улс төрд эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн. Тэрбээр УИХ дахь чимээгүй гишүүдийн нэг. Өнгөрсөн хоёр жилийн үг, үйдлийг нь дүгнэвэл жалганаасаа төдийлөн халиагүй улстөрч гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй юм.  Түүний хувьд улстөржиж гавихгүй, довоо шарлуулсан шигээ чимээ, аниргүй "амьдардаг" хүн. Түүнийг МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн "утсан хүүхэлдэй" гэж улс төрийн хүрээнийхэн хардацгаадаг. Барагтай үг, үйлдэл гаргадаггүй учраас хэвлэлээр тэр бүр баалуулах, "балбуулах" нь бага. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Тендерийн хороог хууль бусаар байгуулсан гэж нэлээд шүүмжлүүлснийг эс тооцвол гишүүн болсноосоо хойш барагтай бол олны "овоо, хараанд" өртөхгүй шиг явдаг болсон. 

ХАДГАЛАМЖИНДАА МӨНГӨГҮЙ ГИШҮҮН

АТГ-д өгсөн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 34.5 сая, гэр бүлийн орлогоо тэг гэж мэдүүлсэн бий. Түүний орлого өмнөх оныхоос 12 сая төгрөгөөр нэмэгджээ.  Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 263 сая төгрөгөөр үнэлэгдэх  хоёр нийтийн орон сууц, 212 сая төгрөгийн үнэ бүхий хоёр авто машинтай. Мөн 23 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, 212 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа Тендерийн хороог хууль бусаар байгуулан эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт орооцолдсон талаар шуугиж байв.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ОРООЦОЛДОВ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үе буюу 2019 онд Авлигатай тэмцэх газарт шалгуулах тухай гомдол ирсэн гэдэг. Тус аймгийн удирдлагууд “Баянтээг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хууль зөрчин, хувьцаа эзэмшигчдээ байлгахгүйгээр ИТХ-ын даргын зөвшөөрсөн тогтоолын дагуу ИТХ-ын эзэмшлийн “Өв мийт продкаст” ХХК-д нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй нөхцөл үүссэн байдаг. 

Харин үүнд УИХ-ын гишүүн Г.Ганболд "Баянтээг ХК-ийн 70 хувь нь орон нутгийн өмч, 30 хувь нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Сүүлийн жилүүдэд энэ уурхайн борлуулалт нэмэгдэж, ашигтай ажиллаж байгаа. 2019 онд уул уурхайн салбарын шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр улсад шалгарсан. Яагаад гэвэл Баянтээгийн нүүрсний уурхай нь 2019 онд 600 мян.м3 хөрс хуулж, 210 мянган тонн нүүрс борлуулж, 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үндсэндээ борлуулалтын орлогын 45-50 хувь нь ашиг болж, аймгийн татварын орлогод 1.3 тэрбум төгрөг оруулсан юм. Нөгөө талаас бид утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Баянтээгийн уурхайг түшиглэж, сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулан ашиглалтад оруулсан. Аймгийн ИТХ-аас очиж, танилцаад ирсэн. Энэ мэт ахиц дэвшилтэй алхмууд олон байгаа учраас энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг доголдуулахыг хүссэн, дайрсан асуудал их гарч байна” гэж тайлбарлаад ямартай ч ял, шийтгэлгүй үлджээ. Энэ хэрэг яван явсаар таг чиг болсон нь илүү эрх мэдэлтэй том хүний нөмөр нөөлөг орсон гэх хардлага ч төрүүлж байсан билээ. 

ТҮҮНИЙ НАМТАР

БОЛОВСРОЛ

Сургуулийн нэрХаанаЗэрэг
1Эдийн засгийн коллеж, бэлтгэл судлалЗавхан аймаг
2Шинжлэх ухаан технологийн их сургуульУлаанбаатар хотБакалавр
3Удирдлагын академиУлаанбаатар хот

АЖИЛ

ХаанаАлбан тушаал
1Өвөрхангай аймгийн Холбооны газарГол шугамын монтёр
2Скайтел ХКӨвөрхангай аймаг дахь салбарт менежер
3Өвөрхангай аймгийн ИТХТөлөөлөгч
4Өвөрхангай аймгийн ЗДТГҮйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
5“ӨВ АЗЗА” ТӨХКГүйцэтгэх захирал
6Өвөрхангай аймгийн ИТХДарга
7Өвөрхангай аймагӨвөрхангай аймгийн Засаг дарга
8Монгол Улсын Их ХуралГишүүн

ШАГНАЛ

Шагналын нэр
1Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж