436,145 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

436,145 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 173,280,652 төгрөгийн үнийн дүн бүхий 436,145 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +14.52%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +8.37%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +4.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" ХК (MIK -13.90%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.49%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -6.76%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 22,433 ширхэг нэгж эрхийг 10,706,581 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 347 ширхэг үнэт цаас 34,700,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.35% хувиар буурч, 38,009.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,347,297,947,156 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж