Валютын албан болон албан бус ханшийн ялгаа

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Валютын албан болон албан бус ханшийн ялгаа

Валютын албан болон албан бус ханшийн ялгаа

"Найман шарга" дээр валют арилжааны олон цэг бий. Бүгд ѳѳр ѳѳрийн ханштай. Ѳдѳртѳѳ бага хэмжээний валют арилжаалдаг тул аль нь ч зах зээлийн ханшийг тодорхойлохгүй. 2021 оны эцсийн байдлаар валют арилжааны зѳвшѳѳрѳлтэй банк бус (ББСБ)-ын тоо 146 байв. Бүгд нийлээд зах зээл дээрх валют арилжааны 5 орчим хувийг л бүрдүүлдэг байна.

Монголд арилжааны 11 банк бий. Валют арилжаан дээр банкууд ѳѳр ѳѳрийн самбарын ханштай. Ямар үнээр авч, зарахаа ѳѳрсдѳѳ тогтоодог. Самбарын ханш нь тухайн банкны валют авах, зарах ханш тул зах зээлийн ханш биш юм. Аль нэг банкны ханш ѳѳр нэг банкны ханштай ижил байх албагүй. “Найман шарга”-ын ханш аль нэг ББСБ-ын авах, зарах ханшаас ѳѳр байж болно.

Монголбанкны албан ханш банкуудын арилжсан валютын ханшийн дундаж үзүүлэлт юм. Монголбанк албан ханшийг тогтоодоггүй. Банкуудаас тодорхой хугацаанд ямар ханшаар хэр их валют арилжаалсан тоог цуглуулж, жигнэсэн дунджийг тооцоолоод зарладаг.

Албан ханш аль нэг банк, эсвэл банк бусын яг тухайн үеийн (real time) самбарын ханштай ижил байх албагүй ч бодит тоо (Зах зээл дээр банкууд сүүлийн нэг ѳдѳрт бодитоор хийсэн валют арилжааны ханшийн дундаж үзүүлэлт) юм. Хуулийн дагуу ня-бо бүртгэл, татварын зориулалтаар ашиглагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж