Д.Ганбат Украины дүрвэгсдэд сарын цалингаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Д.Ганбат Украины дүрвэгсдэд сарын цалингаа хандивлав

Д.Ганбат Украины дүрвэгсдэд сарын цалингаа хандивлав

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнгөрсөн гуравдугаар сард ОХУ, Украины дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан. Тэрбээр "АН аливаа дайны үйл ажиллагааг дэмжихгүй. Эрх баригчид Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгон нийтэд мэдээлэх ёстой. Дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан хүмүүнлэгийн аян санаачилж, хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байна" гэж мэдэгдэж байв.

Тэрбээр Монголд байгаа украинчууд болон Украин Улсын өргөмжит консултай уулзаж, хүмүүнлэгийн хандивын данс нээгээч гэж хүссэний дагуу ХААН банкинд данс нээжээ. Улмаар  Д.Ганбат гишүүн өнөөдөр /2022.04.04/ хүмүүнлэгийн тусламж болгон сарын цалингаа шилжүүлсэн байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газарт Украины дүрвэгсэд хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулан хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулахыг хүссэн санал явуулсан бөгөөд одоогоор албан ёсны хариу ирээгүй байгаа аж. 

Дашрамд дурдахад, АН-ын дарга С.Эрдэнэ МоАХ-ны тавдугаар их хурлын үеэр "Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн энд алга. УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна. Шат шатандаа засаглалын эрх авсан аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар яагаад дуугарахгүй байгаа юм бэ" гэж хэлж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж