Оюутнууд эхний хагас жилийн төлбөрөө төлнө

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Оюутнууд эхний хагас жилийн төлбөрөө төлнө


Хичээлийн шинэ жилийн сургалтын төлбөрийн талаар Ерөнхий сайд С.Батболд хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Энэ жил оюутнууд хичээлийн жилийн эхний хагас жилийн төлбөрөө бие даан хийх аж. Харин хагас төлбөрийг нь Хүний хөгжил санд төвлөрч байгаа орлогоос нөхөн төлөх хууль зүйн орчин бүрдүүлэх үүргийг Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосон байна.  Харин есдүгээр сарын нэгнээс арванхоёрдугаар сарын 31 хүртлэх хичээлийн хагас жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө төлнө гэсэн үг юм. 2011 оны 1 сарын 1-ээс хойшхи сургалтын төлбөрийг Хүний хөгжил санд төвлөрөх орлогоос нөхөн төлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн үнэнд хөөрөгдөл орж байгаатай холбогдуулан Засгийн газар зохих арга хэмжээ авч хичээлийн хэрэгслийн үнийг хэвийн хэмжээнд барьж байхаар болсон байна.

Нөгөөтэйгүүр томоохон уул уурхай ашиглалтад орж байгаатай холбогдуулан мэргэжлийн боловсон хүчин, 3300 ажиллах хүч бэлдэхээр хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалтын төвүүдэд 24-өөс дээш насны залуусыг сургалтад хамруулах төлөвлөгөө гаргажээ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж