Засгийн газар Украин улсад 200 мянган долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Засгийн газар Украин улсад 200 мянган долларын тусламж үзүүлнэ

Засгийн газар Украин улсад 200 мянган долларын тусламж үзүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
НЭМЭЛТ: 16.50 ЦАГ
Монгол Улсын Засгийн газар Украин улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо. Тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын Тусламжийн төв сан, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, "Улаан хавирган сар" нийгэмлэгээр дамжуулан олгоно.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт удаашралтай байна. ОХУ-ын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, үр тарианы үнэ өссөнөөр импортлогч оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамж доголдох асуудал үүсч байна. Иймээс манай улс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газраас үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төсөл өргөн барьж буй. Уг хуулийн төслийг өргөн барьснаар найман багц чиглэлийн арга хэмжээ авна.

  1. УИХ, Засгийн газар, төв банк ямар нийгмийн хариуцлагатай оролцох вэ гэдгийг салгаж, эрх үүрэг, чиглэлийг тодруулсан. УИХ-ын хувьд эдгээртэй холбоотой хууль, УИХ-ын тогтоол, дагалдах хуулийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.
  2. Монголбанкны хувьд мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортлогчийн эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийнх нь харилцдаг банкуудаар дамжуулах, банкны хөнгөлөлттэй хүүгийн боломж бий болгох, бусад санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан, импортын төлбөрийн, гадаад валютын ханшийн эрсдэлийн арга хэмжээ авах боломжийг төв банкинд олгож байна.
  3. Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхэд банкаар дамжуулж алт импортлогчдод эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондоны металлын биржийн үнэд таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн ашигт малтмалын хуульд олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд энэ хуулийг хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, төв банкинд одоо ч гэсэн алтаа тушаах боломжтой.
  4. Засгийн газраас мах, гурилан бүтээгдэхүүний хангамжид асуудал үүсгэхгүй байх арга хэмжээний цогц төлөвлөгөө хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг тав хүртэлх хувиар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна.
  5. Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд Засгийн газрын үнэт цаас гаргаж, баталгаа гаргах арга хэмжээ авна.
  6. Газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хариуцлагын гэрээ байгуулна.
  7. Хүнс, хөдөө аж ахуй эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж экспортлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг тухай бүрд нь тогтоож мөрдүүлэх бөгөөд энэ хуульд заасан зохицуулалтад оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээг мөрдүүлнэ.
  8. Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

ХУУЛЬ 2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 31-НИЙГ ХҮРТЭЛ ҮЙЛЧИЛНЭ

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Шатахууны нөөц хангалттай бий. АИ-92 авто бензиний 40 хоногийн нөөцтэй байна. Хуулийн төслийн гол агуулгыг танилцуулахад:

  1. Шатахуунтай холбоотой эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.
  2. Урьдчилгаа төлбөрийн зээл олгоно.
  3. Валютын эрсдэлээс хамгаалах журам хуулийн төсөлд орсон. Мөн энэ хуульд алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой хэд хэдэн заалт орсон. Алт олборлогч аж ахуйн нэгжүүд Монголбанкинд хандаж, эргэлтийн хөрөнгийн урт хугацаат болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авдаг. Энэ санхүүжилтийг үргэлжлүүлэх, алт худалдан авахад Лондоны металлын биржээс таван хувийн хөнгөлөлттэй авах гэсэн заалт орсон.

Энэ удаагийн хуулийн үйлчлэх хугацаа 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төсөлд мах, гурилын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэл барьж буй. Засгийн газраас өнгөрсөн онд 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, нөөцийн мах бэлтгэлд зарцуулсан. Нийтдээ 12.6 мянган тонн мах бэлтгэсэн. Гурилын нөөцийг тогтвортой байлгах, гурилын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байна. Энэ жил аль болох их хэмжээгээр үр тариа, хүнсний ногоо тариалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авна. Энэ хуулиар эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг гаргахаар шийдвэрлэж байна. Мөн зарим бүтээгдэхүүний экспортод хязгаар тавих эрхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад олгохоор хуульд тусгасан.


ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА

Засгийн газар өнөөдөр (2022.04.04) 15.30 цагт ээлжит бусаар хуралдахаа зарлалаа. Тус хуралдаанаар үнийн хөөрөгдлийг хохирол багатай даван туулах асуудлыг хэлэлцэх аж. Улмаар Засгийн газраас хуулийн төсөл өргөн барих юм байна.

Засгийн газар мах, гурил, үнийн өсөлтөд ийн анхаарал хандуулахаар болжээ.

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж