Хятадын Шанхай хот дахь “Heavenly Jin” ресторан хамгийн өндөрт байрладаг ресторанаар шалгарч, "Гиннесийн ном"-д бичигджээ. Тус ресторан 556.36 метр өндөрт байрладаг.
Хятадын хамгийн өндөр барилга болох “Shanghai Tower”-ын 120 давхарт байрлах “Heavenly Jin” нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний тэргүүлэгч "Жин Жиан Интернэйшнл" компанийн дээд зэрэглэлийн зочид буудлын брэнд болох “J Hotel”-ийн нэг хэсэг юм. “Shanghai Tower” нь дэлхийд өндрөөрөө хоёрт ордог.
Энэ оны хоёрдугаар сард болсон ёслолын арга хэмжээний үеэр Гиннесийн амжилтын гэрчилгээг нь олгосон байна. Түүнчлэн Гиннесийн дээд амжилтын шүүгч Мэгги Луо үр дүнг нь баталгаажуулжээ.
Шанхайн үзэмжийг тольдсон энэхүү ресторан Европ, Япон, Хятад хоолоор үйлчилдэг. “J Hotel Shanghai Tower”-ын ерөнхий менежер Женни Жанг “Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдоо үүлнээс дээгүүр гарах өндөр түвшний үйлчилгээгээр угтаж авдаг” гэжээ.
Дэлхийн хамгийн өндөр рестораны өмнөх амжилтыг Дубайн Бүрж Халифа дахь “AT.MOSPHERE” ресторан эзэмшиж байв. Энэ нь 2011 онд баригдсан бөгөөд 441.30 метрийн өндөрт байрладаг.
Эх сурвалж: CHINA DAILY
Холбоотой мэдээ