Украины ерөнхийлөгч Лас Вегаст болсон Грэмми наадамд гэнэтийн видео бичлэгээр оролцон, үзэгчдэд дайны сөрөг нөлөөллийн талаар ярьж өгчээ. Тус видео бичлэгийг наадмын өмнө бичин авч толилуулсан байна. Зеленский дайнаас болж хэдэн мянган энгийн иргэн хохирч, олон хүүхэд амиа алдаж байгаа талаар ярьжээ.
Владимир Зеленский бичлэгийн төгсгөлд дэлхийн дуучид, хөгжимчдийг нэгдэж дайны эсрэг ая дууны мэндчилгээ өргөхийг хүсэв. Зеленский үг хэлж дууссаныхаа дараа Жон Лежендийг тайзан дээр урин, Украин-Оросын түрэмгийллийн эсрэг “Эрх чөлөө” дуугаа толилуулахыг хүслээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ