Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157835 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс:
А-80 авто бензин 12901 тонн
АИ-92 авто бензин 57607 тонн
АИ-95 авто бензин 3993 тонн
ДТ 81782 тонн байгаа аж.
Нөөц хоногоор:
АИ-92 авто бензиний 43
АИ-95 авто бензиний 45 хоногийн
А-80 авто бензиний 77
Дизель түлшний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82461 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 3464 тонн, АИ-92 авто бензин 34642 тонн, АИ-95 авто бензин 2299 тонн, ДТ 40615 тонн байна. Улмаар АИ-92 авто бензиний 36, АИ-95 авто бензиний 34, дизель түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл,
Баруун бүсэд 16046 тонн
Хангайн бүсэд 10947 тонн
Төвийн бүсэд 32648 тонн
Зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 10630 тонн байна.
Манай улс он гарснаас хойш нийт 414.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ