Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Jolie, Depp хоёр хамтарна

Кино ертөнцийн “акул”-ууд болох Angelina Jolie, Johnny Depp нар Sony-гийн нэгэн бүтээлд хамтарч тоглож байгаа аж. Киноны зураг авалтыг Италийн Венец болон Парист авсан байна.
Тэдний хамтын бүтээл болох "The Tourist" кино ирэх арванхоёрдугаар сарын 10-нд кино театруудаар гарч эхлэх юм байна.
Уг киног найруулагч Florian Henckel von Donnersmarck найруулж байгаа ба тэрбээр 2007 онд “The Lives Of Others” киногоороо Оскарын шагнал хүртэж байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж