Шри Ланкын Засгийн газар огцорлоо

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Шри Ланкын Засгийн газар огцорлоо

Шри Ланкын Засгийн газар огцорлоо

Шри Ланкад сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй их хямрал болж, дахин хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийг иргэд эсэргүүцэн жагсаж, засгийн газрын сайд нар нь бөөндөө огцрох хүсэлтээ өгсөн байна. Ерөнхий сайд Махинда Ражапакса болон түүний дүү Ерөнхийлөгч Готабая Ражапакса нараас бусад бүх 26 сайд огцрох хүсэлт гаргажээ.

Шри Ланка 1948 онд Их Британиас салан тусгаарласнаас хойш хамгийн том эдийн засгийн хямралтай нүүр тулав. Олон бухимдсан иргэн Ражапакса гэр бүлийг огцрохыг шаардаж, хөл хорио утгагүй зүйл гэх болжээ. Шатахуун, валют хомсдсоны улмаас тус улсад хагас өдрөөр тог тасарч, хоол хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хямрал үүсэв.

Тус улсын Боловсролын сайд Динеш Гунавардена Ням гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ, Засгийн газрын сайд нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Ерөнхий сайдын төрсөн хүү Намал Ражапакса огцорсон хүмүүсийн дунд байгаа аж. Улс оронд үүсээд буй нөхцөл байдалд Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн буруутай хэмээн эсэргүүцэгч олон хүн Готабая Ражапаксаг засгийн эрхэнд үлдэнэ гэж эгдүүцэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж