Украины Буча хотын зургуудыг хараад НҮБ-ын дарга цочирджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Украины Буча хотын зургуудыг хараад НҮБ-ын дарга цочирджээ

Украины Буча хотын зургуудыг хараад НҮБ-ын дарга цочирджээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонир Гутеррес Украины Буча хотод энгийн иргэд хэрхэн амь үрэгдсэнийг харуулсан гэрэл зургуудыг хараад маш их цочирдсон талаараа жиргэжээ. Тэрбээр "Украинд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талуудад үр дүнтэй хариуцлага хүлээлгэх ёстой" гэж жиргэсэн байна.

Украины нийслэл Киевээс холгүй орших Буча хотоос Оросын цэргүүд гарсны дараа ямар нөхцөл байдал үлдсэнийг харуулсан гэрэл зургууд өнгөрч буй амралтын өдрүүдээр цацагдсан юм. Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк "Дээрх зургуудад Оросын цэргүүдийн хөнөөсөн энгийн иргэдийг харуулсан" гэж тайлбарлажээ. Мөн Буча хотод амь үрэгдсэн 280 хүнийг нэг дор бөөнөөр нь оршуулсан талаар хотын захирагч мэдээлэв. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэлдээ, ОХУ-ыг геноцид үйлдэж байна гэж буруутгажээ.

Үүний зэрэгцээ NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Энгийн иргэдийг байгаа болгож хөнөөсөн нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй, аймшигтай үйлдэл. Энэ дайн дуусах ёстой" гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ыг дайны гэмт хэрэгт буруутган, ирээдүйд ял төлөвлөж, олон улсын шүүхэд аваачихаар АНУ тэргүүтэй хэд хэдэн орон баримт нотолгоо цуглуулж буй аж.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж