“Олон овоот”-оор Анод хөл дээрээ зогсох боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

“Олон овоот”-оор Анод хөл дээрээ зогсох боломжтой гэв

“Анод ба Олон овоотын орд” сэдэвт хэвлэлийн бага хурал  өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хурлаар “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Хэрвээ Олон овоотын ордын лицензийг төр засгийн зүгээс зохицуулж өгвөл Анод банк хөл дээрээ зогсч өр ширээ дарж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тэр үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчид цагдаагийн байгууллагад хандах биш, харин ч бидэнтэй нэгдэж хөрөнгөө авч үлдэх боломж байсан хэмээж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж