Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Украинд гэрлэсэн хос

Украинд гэрлэсэн хос

Дайнд сүйдсэн Харьков хотын нуранги дунд шинэхэн гэрлэсэн хосууд хуримын зураг авалтаа хийлгэжээ. Тэдний нэрийг Настя Грачева, Антон Соколов гэдэг.

Тэд дайнаас өмнө эмч байсан хэдий ч мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш сайн дурын ажилчид болж, тусламж хэрэгтэй хүмүүст үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх болсон байна. Эхнэр Настя нь онкологийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байжээ. Тэд эмнэлгийн хэрэгсэл дуусмагц мөнгө цуглуулж, эмчилгээ шаардлагатай байгаа иргэдэд эм8 тариа дөхүүлж өгдөг байсан аж.

Харьков хотод өнгөрсөн 24 цагийн дотор Оросын их буу, танкууд 20 гаруй удаа цохилт өгсөн гэж мужийн захирагч мэдэгдлээ. Хотын зүүн өмнөд хэсэгт байрлах нэгэн эмнэлэг бууны суманд өртөн, их хэмжээний хохирол амссан байна. Тэндээс өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэх гэж байсан автобусны цуваа руу хүртэл гал нээжээ. Балаклия дахь эмнэлгээс 70 орчим өвчтөнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байсан аж.

Гэвч энэ бүх үйл явдал Настя, Антон хоёрыг хуримаа хийхэд саад болоогүй байна. Тэд Оросын довтолгооноос үл хамааран хуримаа хийжээ. Тэд халдлага эхлэхээс өмнө гэрлэх өдрөө товлочихсон байсан бөгөөд төлөвлөгөөгөө өөрчлөх бодолгүй байгаагаа урьд нь ярьж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж