"Путин 4 жилийн хугацаанд хорт хавдрын эмч дээр 35 удаа очсон"

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

"Путин 4 жилийн хугацаанд хорт хавдрын эмч дээр 35 удаа очсон"

"Путин 4 жилийн хугацаанд хорт хавдрын эмч дээр 35 удаа очсон"

Владимир Путин хорт хавдрын эмч дээр дөрвөн жилийн хугацаанд 35 удаа очиж, бугын эврээс гарган авсан цусанд орж байсан гэж эрэн сурвалжлагч сэтгүүлч мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хар тэнгисийн ордондоо хорт хавдрын мэс засалч Евгений Селивановтой уулзаж байсан аж.

Хөгшдийн бамбай булчирхайн хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн Селиванов нь Сочи дахь хувийн эдлэндээ 166 хоног Путинтэй хамт байсан нь үнэн. Тус үйл явдал Путинг бамбай булчирхайн хорт хавдартай гэх цуу яриаг улам өдөөжээ. Бамбай булчирхайн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоолойд хавдар ургадаг ба ихэвчлэн хоолой нь сөөж, зангирдаг байна. Селиванов бугын эврээс гаргаж авсан цусаар угаал үйлдэх нь анагаах ухааны төрөл зүйл гэж тайландаа бичсэн байв. Бугын эврээс гаргаж авсан цусанд орсноор эрч хүч сэлбэж, залуу насыг дэмждэг гэх цуу яриа байдаг ч онолын хувьд нотлогдоогүй юм.

"Проект" эрэн сурвалжлах хэвлэл мэдээллийн фирм Путин эрүүл мэндийн асуудалтай байхдаа Украин руу довтлох ажиллагааг эхлүүлсэн гэсэн онолыг баталж байна гэжээ. Түүний эрүүл мэндийн асуудал "Кремлийн гол нууц" гэж тэд хэлэв.

Олон улсын хэвлэл мэдээллээр Путиныг царай нь хавдсан, хорт хавдрын эсрэг стероид хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу эрэн сурвалжлах сэтгүүл мөрдөж эхэлсэн байна. "Проект" эрэн сурвалжлах хэвлэл мөн чих, хамар, хоолойн эмч Алексей Щеглов Путинтэй хамгийн их цагийг өнгөрөөж, 282 хоногийн турш 59 удаа уулзсан болохыг тогтоожээ.

Эрэн сурвалжлах мэдээллийн "Проект"-ын мэдээлснээр "Ерөнхийлөгчийн нэг танил түүнд эвэртэй ванны ашиг тусын талаар баттай нотлох баримт байхгүй гэж анхааруулсан гэж мэдэгдэв. Гэвч энэ нь ерөнхийлөгч Путинд таалагдсан" гэжээ. Мөн Кремль түүний биеийн байдал муу байгаа гэсэн мэдэгдлийг удаа дараа няцаасаар ирсэн.

Эх сурвалж: EVENING STANDART

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж