Их Британи Оросын олигархиудтай холбоотой хувийн онгоцыг "хорив"

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Их Британи Оросын олигархиудтай холбоотой хувийн онгоцыг "хорив"

Их Британи Оросын олигархиудтай холбоотой хувийн онгоцыг "хорив"

Их Британийн Тээврийн сайд Грант Шаппс Оросын олигархиудтай холбоотой хувийн онгоц ашиглахаас сэргийлэх ёстой гэж мэдэгдэв. Шаппс өнгөрсөн Бямба гаригт твиттер хуудастаа “Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ивээл доорхи баячууд гэм зэмгүй иргэний цусыг урсгаж, ямар ч санаа зовох зүйлгүй амьдарч байгааг харах ёсгүй” гэж нийтэлжээ.

Тус улсын Тээврийн яам (DfT) Лондоны Лутон нисэх онгоцны буудалд байрлах Оросын онгоцыг хөөрөхөөс хориглох мэдэгдлийг нисэх хүчнийхэнд буюу Нотамд хүргүүлжээ. Орос-Украины нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус онгоц Лутон нисэх буудлаас хөдлөх боломжгүй бөгөөд Оросын хэн гэх этгээдийн өмч болохыг тогтоох мөрдлөг явуулахаар болов. DfT мөрдөн байцаалтын явцад онгоцны өмчлөлийн талаар тайлбар өгөхгүйгээ мэдэгджээ.

DfT хориглогдсон тэрбумтан Роман Абрамович болон бизнесийн түнш, нефтийн магнат Евгений Швидлерийн хоёр тийрэлтэт онгоцыг хэдийнэ саатуулсан. Швидлер нь Абрамовичийн гангийн компани болох Евразийн хуучин босс, хувьцаа эзэмшигч байсан бөгөөд ойролцоогоор 1.2 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй гэж үздэг.

Эх сурвалж: GUARDIAN 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж