“Аялал жуулчлалын ирээдүйн 30 жилийг тодорхойлно”

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлалын ирээдүйн 30 жилийг тодорхойлно”

“Аялал жуулчлалын ирээдүйн 30 жилийг тодорхойлно”

“Аялал жуулчлалын үндэсний чуулган” өнөөдөр /2022.04.04/ болж байна. Тус чуулган Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд салбар яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн хоёр жил дотоодын аялал жуулчлал зогсонги байдалд орсон. Өнөөдрийн чуулганаар Covid-19-ийн дараах аялал жуулчлалыг хэрхэн сэргээхтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэж онцолсон юм.

Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг чуулган аялал жуулчлалын хамтын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд голчлон анхаарах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж