НҮБ-ын ерөнхий прокурор асан Путиныг баривчлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ерөнхий прокурор асан Путиныг баривчлахыг шаардав

НҮБ-ын ерөнхий прокурор асан Путиныг баривчлахыг шаардав

НҮБ-ын Дайны гэмт хэргийн шүүхүүдийн ерөнхий прокурор асан Карла дел Понте ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаал гаргахыг уриалав. Тэрбээр Швейцарийн “Le Temps” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Путин бол дайны гэмт хэрэгтэн” гэж  хэлжээ.

Руанда болон хуучин Югослав дахь НҮБ-ын мөрдөн байцаалтын ажиллагааг удирдаж байсан Швейцарийн хуульч сүүлд гаргасан номтойгоо холбоотойгоор хэвлэлд ярилцлага өгсөн байсан нь өнгөрсөн Бямба гаригт хэвлэгдсэн. “Орос Украины мөргөлдөөн хуучин Югослав дахь дайны хамгийн аймшигт үеийг эргэн санууллаа. Хүмүүсийг ингэж олноор нь булшлах явдлыг дахин олж харахгүй гэж би найдаж байсан” гэв. Украин улс олон улсын шалгалт явуулах хүсэлт гаргасан учраас тус улсад мөрдөн байцаалт хийх нь Югославаас хамаагүй амархан байх болно гэж Карла дел Понте үзэж байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн одоогийн ерөнхий прокурор Карим Хан өнгөрсөн сард Украинд айлчилсан. “Хэрвээ Олон улсын эрүүгийн шүүх Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоо олвол шийдвэр гаргах албан тушаалтныг хүртэл шалгах хэрэгтэй. Путин ч үүнд багтана” гэж ерөнхий прокурор асан хэлэв.

Түүнчлэн Украинд Оросын цэргүүдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа тул хоёр тал аль аль нь дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах хэрэгтэйг онцоллоо.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж