Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосыг заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосыг заналхийлэв

Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосыг заналхийлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдыг заналхийлэв. Тодруулбал, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Умард руу урьдчилан сэргийлэх цохилт өгөх тухай мэдэгдэл хийснийхээ төлөө ноцтой заналхийлэлтэй тулгарч болзошгүй гэж өчигдөр /2022.04.03/ анхааруулжээ.

БНАСАУ энэ онд удаа дараа зэвсгийн туршилт хийсэн. Тэр дундаа дөрвөн жилийн дараа анх удаа тив алгасах баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор хоёр Солонгосын харилцаа хурцдаад буй. Гуравдугаар сарын 24-нд хөөргөсөн тус пуужин БНАСАУ-ын томоохон зэвсгийн туршилтыг зогсоох дөрвөн жилийн хоригийг эвдсэн юм. Энэхүү хурцадмал байдлын үед Ким Ё Жон ийн мэдэгдэл хийсэн нь Хойд Солонгос удахгүй илүү чухал зэвсгийн туршилт хийж болзошгүй гэсэн дохио гэж шинжээчид үзэж байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Су Вук өнгөрсөн Баасан гаригт стратегийн пуужингийн командлалд айлчлах үеэрээ “Хэрвээ Умард Солонгос Өмнөд рүү пуужин харвах гэж байгааг илрүүлбэл тэдэнд хариу цохилт өгөхөд бэлэн байна” гэж мэдэгдсэн. Пуужин болон цөмийн аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд Өмнөд Солонгос урьдчилан сэргийлэх дайралтын стратегийг удаан хугацаанд баримталж ирсэн. Гэвч өдий өндөр албан тушаалтан энэ талаараа олон нийтэд мэдэгдэх нь ховор үзэгдэл байжээ.

Хойд Солонгосын удирдагчийн дүү төрийн хэвлэлээр хийсэн мэдэгдэлдээ “Цөмийн зэвсэгтэй улс руу урьдчилан цохилт өгөх тухай энэ хөгийн залуу яаж дурдаж зүрхэлж байна? Өмнөд Солонгос Батлан хамгаалах сайдынхаа бодлогогүй мэдэгдлээс болж ноцтой аюултай тулгарч магадгүй юм” гэжээ.

Ким Ё Жон нь Умардын эрх баригч намын өндөр албан тушаал хашдаг бөгөөд Сөүл, Вашингтонтой харилцах асуудлыг хариуцдаг. Түүнийг удирдагч Ким Жон Уны дараагаар орох Хойд Солонгосын хоёр дахь гол албан тушаалтан гэж үздэг.

Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж