Б.Марал: Өөрийн байртай болж, үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Б.Марал: Өөрийн байртай болж, үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн

Хүүхэдтэй болоод 2018 онд хувийн бизнес эхлэхээр шийдсэн. Нэлээн эрэл хайгуул хийж байгаад хүүхдэд минь юу хэрэгтэй байна түүн дээр тулгуурлаад алчуур, өлгий зэрэг бүтээгдэхүүн гаргаснаар “Энхрий” брэнд маань бий болсон.

Анх нярай хүүхдэд зориулсан, өнгө будаг гарахгүй, хүүхдийн биед хог наалдахгүй сайн чанарын алчуур гаргасан. Дараа нь даавуун дээрээ монгол ахуйг тусган гэр, үнэгний зураг оруулан илүү үзэмжтэй болгоод, тухайн хүүхдийн нэрийг бичдэг болсон. Алчуур, баривч, малгай, ороолт, бээлий, нярайн өмд, дэр, өлгий гэх мэт 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Брэндийнхээ дэлгүүрийг нээх үед хөл хорио таарсан. Тухайн үед байр нь түрээснийх болохоор түрээсийн мөнгө нь гараад байдаг. Орлогогүй байхгүй дэлгүүрээ хаасан. Өөрсдийн гэсэн байр л хэрэгтэйг ойлгосон. Одоо өөрийн байртай, 5 ажилтантай, ард талдаа үйлдвэрлэлээ, урд талдаа дэлгүүрээ ажиллуулж байна.

Яаралтай мөнгө хэрэг болоход банкны зээл 4,5 сар хүлээгддэг. Ихэнхдээ зээл нь гарахгүй. Харин “Рио Тинто” групп “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн 4.8 хувийн хүүтэй зээлд яг хэрэгтэй үедээ хамрагдаж маш хурдан зээл авч чадсан.

Зээлээрээ тоног төхөөрөмж нэмж аваад, үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлсэн. Манай бүтээгдэхүүнийг хүүхдэдээ баяр ёслолоор өмсгөх эсвэл шинэ төрсөн хүүхдэд бэлэглэдэг. Баярын үеэр эрэлт ихэсдэг ч нийлүүлж гүйцдэггүй үе олон байсан. Харин одоо нөөцтэй болоод баярын үеэр борлуулалт сайн байгаа.

Манайх баривчууд дээрээ хүүхдийн төрсөн жилийг нь хатгаад өгчихдөг. Хүүхдийнхээ баривчийг хадгалаад олон жилийн дараа гаргаад харахад аав ээжүүдэд их дурсгалтай санагдах байх.

Гадаадаас хүмүүс Монголд байгаа найзуудынхаа хүүхдүүдэд бэлэглэх гэж захиалга өгдөг. Баривчны загвар маань хүннү энгэртэй учраас гадаадад байгаа монголчууддаа илүү хүрч,цаашдаа азийн зах зээлд гаргах, өргөжин дэвжих хүсэл бий.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын хугацаанд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, нийт 400 гаруй ажлын байрыг хадгалж, шинээр бий болгожээ. Тэр дундаа импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 191, өрх толгойлсон 16, эмэгтэй 138, тусгай хэрэгцээтэй 35 бизнес эрхлэгчдэд тус тус хүрээд байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж