Урбан бизнес групп хөгжлийнхөө гурав дахь шатанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Урбан бизнес групп хөгжлийнхөө гурав дахь шатанд гарлаа

Урбан бизнес групп хөгжлийнхөө гурав дахь шатанд гарлаа

Анхлан эх орондоо олны хэлж заншсан жийнсэн хувцас буюу деним хувцасны үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах зорилгоор 2009 онд Денимон ХХК нэртэйгээр үүсгэн байгууллагдаж, УРБАН ЖИЙНС брэндийг зах зээлд байршуулахаар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн бол өдгөө компаний хөгжлийн 3 дахь шатанд гарч 5 гишүүн компанитайгаар Урбан Бизнес Группыг байгуулж байна.

Урбан Бизнес Группын бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ бүтэц бүрэлдэхүүн, удирдлагын шинэ менежментээр ажиллах болсонтой холбоотойгоор 5 гишүүн компаний гүйцэтгэх захиралын бизнес төлөвлөгөө болон группын газар нэгжүүдийн захиралуудын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах хурал болж, арга хэмжээний төгсгөлд нь гэрээнд гарын үсэг зурах, туг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагааг тус группын ТУЗ-ийн дарга Д.Тунгалаг бид 7 оёдлын машинтай, нэг угаалгын машинтай 3 өрөө орцны подволд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол салбарынхаа шилдэг залуучуудаар багаа бүрдүүлэн, өнөөдрийн байгаа түвшнээ тодорхойлж, бүтээсэн түүхээ хэлэлцэж, алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон бизнесийнхээ хөгжлийн дараагийн 3 дахь шатанд гарч байгаа нь салбарын манлайлалыг бий болгож, хэрэглэгч нарынхаа хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээхэд нэг чухал алхам болно хэмээн дүгнэн хэлэв.

Тус группын удирдлаганд Урбан Жийнс ХХК, Урбан Бизнес ХХК, Урбан Шоп ХХК, Урбан Брэнд ХХК, Гармент Аутсоринг ХХК гэсэн 5 гишүүн компани үйл ажиллагаагаа явуулж деним хувцасны үйлдвэрлэл, бэлэн хувцасны сүлжээ дэлгүүрийн бизнес, онлайн худалдаа, мэргэжлийн ажлын хувцасны үйлдвэрлэл, худалдаа, импортын бараа бүтээгдэхүүний бизнесийн чиглэлээр дагнан үйл ажиллагааг явуулах зорилготой ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж