"Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

"Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн"

"Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн"

НЭМЭЛТ: 11.30 ЦАГ

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар:

-ШЕЗ Үндсэн хуульд зааснаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд есөн жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан 13 шүүгчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Дээрх шүүгчдийг өмнө нь түдгэлзүүлсэн зүйлгүй. Өмнөх хуульд “Ерөнхийлөгч шүүгчийг томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй есөн жил болсон. Улмаар шүүгчид гомдол гаргаж шат, шатны шүүхээс Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ хүртэл явсан.

ҮХЦ-ээс эдгээр шүүгчийг огцруулсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2013 онд шүүх байгуулах тухай хууль гараад, шүүгч нарыг тарааж томилсон. ҮХЦ “2013 оны шүүх байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс бүх шүүгчийг чөлөөлөөд, шинэ байгуулагдсан шүүхэд өргөн мэдүүлэх ёстой” гэж дүгнэсэн. Энэ үеэр дээрх шүүгчдийг томилоогүй үлдээсэн. 2021 оноос хэрэгжиж байгаа Шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч шүүгчдийг томилохоос татгалзвал үндэслэлээ тайлбарлах ёстой” гэж заасан. Тиймээс Ерөнхийлөгч дээрх шүүгчдийг томилох эсэхийг шийднэ.

НИЙТ 13 ХҮНИЙГ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн  ээлжит хуралдаанаар нэр бүхий 13 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх 13 шүүгчийг томилуулах асуудлаар ШЕЗ өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. 

Шүүх байгуулах тухай 2013 оны хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн томилох саналыг Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлэх үед нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцааж томилоогүй үлдээсэн, зарим шүүгч нарыг өөр шүүхэд шилжүүлсэн  асуудал маргаан дагуулсаар байв.

Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч томилогдоогүй шүүгч нар Үндсэн хуулийн Цэц, шүүхэд болон холбогдох байгууллагуудад хандсан. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх  2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гаргаж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж