Японы гурван дэлхийн аварга бүсгүй Монголд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Японы гурван дэлхийн аварга бүсгүй Монголд зодоглоно

Японы гурван дэлхийн аварга бүсгүй Монголд зодоглоно

Улаанбаатар хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээний бөхийн төрөлд Япон Улсаас чөлөөт бөхийн дэлхийн аварга, 18-20 насны гурван бүсгүй Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар зодоглохоор болжээ. Мөн "Рио"-гийн олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр тодрон гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэх юм байна.

Японы шигшээ баг:

Эрэгтэйчүүд:

57 кг: Рикүто Араи

61 кг: Рей Хигүчи – “Рио-2016” олимпийн мөнгө, 23 хүртэлх насны дэлхийн аварга (2018 он)

65 кг: Каики Ямагүчи – Залуучуудын дэлхийн аварга (2019 он)

70 кг: Таиши Нарикүни – Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2014 он)

74 кг: Дайчи Такатани – “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2020 он)

79 кг: Юдаи Такахаши

86 кг: Шота Шираи – Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл (2012 он)

92 кг: Такүма Оцү – Азийн АШТ-ий мөнгө (2021 он)

97 кг: Такаши Ишигүро – Азийн АШТ-ий хүрэл (2021 он)

125 кг: Тайки Ямамото – Азийн АШТ-ий хүрэл (2017 он)

Эмэгтэйчүүд:

50 кг: Ремина Йошимото – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2017 он), залуучуудын Азийн аварга (2019 он), өсвөр үеийн Азийн аварга (2016 он)

53 кг: Акари Фүжинами – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2018 он)

55 кг: Үми Имаи – Залуучуудын дэлхийн аварга (2018 он), залуучуудын Азийн хошой аварга (2018, 2019 он)

57 кг: Цүгүми Сакүраи – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2016 он)

59 кг: Сара Натами – Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

62 кг: Нонока Озаки – ДАШТ-ий хүрэл (2021), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2018, 2019 он), “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн аварга

65 кг: Мива Морикава – ДАШТ-ий мөнгө (2021 он), залуучуудын ДАШТ-ий алт (2019 он), хүрэл (2018 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2018 он)

68 кг: Нарүха Мацүюки – Азийн АШТ-ий мөнгө (2020 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2017 он), залуучуудын дэлхийн аварга (2019 он)

72 кг: Сүмирэ Ниикүра

76 кг: Юка Кагами – Залуучуудын дэлхийн аварга (2019 он), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2017, 2018 он)

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж