Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “АНУ Киевийн хүссэнээр аюулгүй байдлын баталгаа өгөхийг зөвшөөрөөгүйд харамсч байна” гэж хэлжээ.
Тэрбээр өнгөрсөн Ням гаригт CBS телевизэд өгсөн ярилцлагадаа "АНУ болон Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд бидний төлөө хийж буй бүх зүйлд талархал илэрхийлье. Гэсэн хэдий ч АНУ бидэнд аюулгүй байдлын баталгаа өгөөгүй. Үүнийг ойлгох ёстой. Одоогийн байдлаар бид хэнээс ч түүнийг хүлээж аваагүй байна” гэж хэлсэн байна.
Киев НАТО-гийн дүрэмд зааснаар батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд, Украин халдлагад өртсөн тохиолдолд дэлхийн гүрнүүд цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байх ёстой гэжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ