Долоо хоногийн өрнийн зурхай /2022.IV.04-2022.IV.10/

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.IV.04-2022.IV.10/

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.IV.04-2022.IV.10/

ХОНЬ

Энэ долоо хоногт та өөрийн байр сууриа баттай хадгалах гэж хичээх болно. Хэн нэгэн танаас ямар нэгэн зүйлийг тань булааж авахыг оролддог бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг ойлгуулах цаг болжээ. Магадгүй бусдын нүдэнд та түрэмгий, уур уцаартай харагдсан, үг биш үйлдэл тань таны өмнөөс ярьж, зөв гэдгийг тань батална. Хамт олны дэмжлэг шаардлагатай болно. Тэднээс дэмжлэг хангалтгүй байснаас болж сэтгэл дундуур үлдэж болзошгүй.

ҮХЭР

Тэвчээр шалгасан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Албан тушаал дагаж хариуцлага ирдэг. Энэ долоо хоногт та олны анхаарлын төвд байж магадгүй юм. Шинээр ажил хайж, ажил хэргийн шинэ гэрээ байгуулахыг зорьж буй бол, эсвэл хүүхдүүдийн тань сургууль дээр асуудал гарвал та хэн ч биш болсон мэт ойлгомжгүй байдал үүсч болзошгүй. Яаж ч хичээгээд, хүмүүс түүнийг тань ойлгохгүй байх үе бас бий.

 ИХЭР

Та ихрийн ордонд төрсөн шигээ амьдралын ихэнх хугацаанд замаа мэдэхгүй өнгөрөөсөн юм биш биз. Энэ долоо хоногт мөн л салаа замын уулзвар дээр ирж, сонголт хийх шаардлагатай тулгарах нь. Гэхдээ та зөв шийдвэрийг зовлонгүй гаргаж дөнгөнө. Урт хугацааны турш тэсэн ядан хүлээж байсан зарим нэг төлөвлөгөө тань нуран унаж магадгүй. Гэхдээ бүх итгэл найдвараа бүү алдаарай. Асуудлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар шийдвэрлэхийг зөвлөж байна.

МЭЛХИЙ

Амжилтад хүрэхэд чинь саад болж буй хэн нэгэн байгаа бололтой. Гэхдээ хөндлөнгийн хэн нэгэн биш, сэтгэлийн холбоотой нэгэн юм. Шаардлагагүй холбоог таслан зогсоож, ирээдүйн замаа засах хэрэгтэй. Гэр бүлийн хүн чинь цалингаа хасуулж, ажлын хамтрагч чинь ажилдаа ховорхон ирэх болж, таны нуруун дээр илүү их ачаа ирэх төлөвтэй байна. Эдгээр бэрхшээлийг та даван туулаад, дараагийн адал явдалдаа ханцуй шамлан ороход бэлэн бай.

АРСЛАН

Та энэ долоо хоногт орчин тойрныхноо байлдан дагуулж, амжилт олох нь. Танд ямар нэгэн гайхалтай зүйл тохиолдох бөгөөд энэ нь итгэхийн аргагүйгээр сэтгэл санааг тань өндөрт өргөх болно. Гэхдээ удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Хэлж амжаагүй үгс цээжинд чинь байдаг бол одоо хэлэх цаг шүү. Хамгийн чухал харилцаагаа дарамтад оруулахаас авар. Ажлын хамт олныхоо дэмжлэгийг авна.

ОХИН

Даргатайгаа, аль эсвэл доод албан тушаалтантайгаа, ямар нэг байдлаар та ажил дээрээ зөрчил тэмцэл ихтэй байгаа бололтой. Энэ долоо хоногт ажил дээрх үл ойлголцол, бэрхшээлд тэвчээртэй хандахгүй бол бүгдийг баллаж мэдэхээр байна. Таны дайсан таны бүдрэхийг хүлээж буй тул хөнгөн, гоомой үйлдэл хийж болохгүй. Гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэхгүй бол үүрэг хариуцлага тань энэ долоо хоногт улам л нэмэгдэж байна.

ЖИНЛҮҮР

Таагүй сонсогдож магадгүй ч энэ долоо хоногт та романтик харилцаагаа дуусгавар болгож магадгүй. Хэрвээ дуусгаагүй бол нухацтай бодоод үзэхэд илүүдэхгүй. Үргэлжлүүлэхийг хичээсэн ч таны тэвчиж чадахгүй байгаа нэг жижиг асуудал байх шиг байна. Сүүлийн саруудад багагүй бүтэлгүйтэж, бухимдсан уу? Тийм бол одоо олон нийтийн сүлжээнд зарцуулах цагаа багасгаж, дасгал хөдөлгөөн хийж, витамин хэрэглэх зэргээр эрүүл амьдралын хэвшилд анхаарлаа хандуулаарай. Найз нөхөд, гэр бүлтэйгээ халуун дотно яриа өрнүүл.

ХИЛЭНЦ

Таны хувьд бүх зүйл өв тэгш, сайхан долоо хоног эхлэх гэж байна. Ялангуяа хайр дурлалын тухайд. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирч магадгүй. Өнгөрсөн жилд зарим харилцаандаа ахиц дэвшил гаргасан боловч энэ долоо хоногт бага зэрэг ухрах төлөвтэй байна. Гэхдээ нэг алхам ухарсан ч хэдий хол зам туулж ирснийг тань юу ч баллахгүй. Та үргэлж дотроо бүхнийг бодож болгоох шаардлагагүй. Хааяа ч гэсэн гүнзгий амьсгал аваад, дуртай зүйлээ хий, тайвшир.

НУМ

Энэ долоо хоногт та бол ялагч. Удаан хүлээсэн ялалт ирж, та цэнгэлийн манлайд хүрэх нь. Санхүүгийн хувьд ашигтай байж магадгүй. Хүмүүстэй харилцах харилцаанд тань ан цав үүсэх вий, болгоомжлоорой. Чухал шуудан илгээх, хурлын баримт бичиг хэвлэхээ мартсан зэрэг бага сага бүтэлгүйтлүүд байна. Хөгжилтэйгээр хүлээн авч, алдаа дутагдлаа засаарай. Бүх зүйл түр зуурынх гэдгийг сана.

МАТАР

Насанд хүрсэн хүн байж залхлаа. Энэ долоо хоногт хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суугаад явж болно шүү. Хэдийгээр ингэлээ гээд бүхнээс зугтчихгүй ч гэсэн цагийг хөгжилтэй өнгөрөөхөд юу нь буруу гэж. Та хариуцлагатай бөгөөд чадварлаг байдлыг шүтдэг хүн юм. Гэхдээ хааяа завсарлага авч бай. Энэ хавар та найз нөхөдтэйгөө зугаатай байх нь. Гэхдээ олонтойгоо хөл нийлүүлэх гэж хэчнээн их зардал гаргаж байгаадаа сэтгэл гутарч мэднэ.

ХУМХ

Найз нөхөдтэйгөө нийлж, бүтээлч төсөлд оролцож магадгүй. Олуулаа нийлж, ямар нэг сайхан зүйл бүтээх нь мөрөөдөл биелсэнтэй ялгаагүй. Юм бүхнийг амжуулах гэсээр дарамт мэдэрч болзошгүй. Хэдийгээр та сорилтыг даван туулах хангалттай чадвартай ч өөрийнхөө сэтгэл санаа, бие бялдрыг хамаагүй золиослож болохгүй. Санхүүгийн байдал сайжирна. Өөртөө өгөөмөр сэтгэл гаргаарай.

ЗАГАС

Эсрэг хүйсийн хэн нэгэн танаас романтик харилцаа хүсч магадгүй. Зүгээр л найз биш, зүггүй амрагууд болъё гэнэ. Энэ найз тань итгэж болохуйц хүн учраас танд алдаад байх зүйл үгүй л юм. Үнэхээр хүсч байгаа зүйлдээ үгүй гэсэн хариу авч болзошгүй байна. Гэхдээ татгалзсан хариу гэдэг өөр нэгэн шинэ үүдийг нээдэг биш гэж үү. Өөрийн хянаж чадахгүй зүйлсээ зөнд нь хаяад, амьдралын эрүүл хэв маяг, дуртай зүйлстээ анхаарал хандуул.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж