Европын цэргүүд Тайванийг хамгаалахад хувь нэмрээ оруулна

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Европын цэргүүд Тайванийг хамгаалахад хувь нэмрээ оруулна

Европын цэргүүд Тайванийг хамгаалахад хувь нэмрээ оруулна

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Европын бодлого боловсруулагчдын анхаарал дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш тохиолдсон хамгийн том цэргийн хямралыг шийдвэрлэхэд чиглэж байна. Украины эсрэг хийсэн Оросын түрэмгийлэл Германы засгийн газрын Зейтенвенде гэх нэртэй батлан хамгаалах худалдан авалт, бодлогын эргэлтийг бий болгов. Европын улс орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Герман улс л гэхэд Бундесвер буюу зэвсэгт хүчний яаралтай чадавхын хомсдол арилгах тусгай санд 100 тэрбум евро зарцуулах хүсэлтэй байгаагаа зарлав.

Үүнтэй адил Номхон далайн баруун хэсэгт Хятадын эсрэг АНУ-ын цэргийн кампанит ажилд Европын орнуудаас хувь нэмэр оруулах үйл явцыг мэдэх шаардлагатай. АНУ-ын хувьд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж, ардчилсан хувьсгалд хувь нэмрээ оруулна гэж амласан. Европын цэргийн хүчин Тайваньд энхийг сахиулах нарийн хэлэлцээр, хууль байхгүй. Гэхдээ АНУ-аас ирэх дарамт шахалттай тулгарч болзошгүй тул Тайваньд аливаа туслалцааг үзүүлэх ёстой гэж ажиглагчид үзэж байна.

Хэрэв Хятадын зүгээс Тайваньд ямарваа нэгэн түрэмгийлэл үзүүлэхээр бол Европын холбоот бүх орон хариуцлага үүрэхгүй. Гол түрэмгийллийн үед Тайванийн талд орох улс нь Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Польш зэрэг байх өндөр магадлалтай. Учир нь дийлэнх цэргийн бүрэлдэхүүн тус орнуудаас бүрэлддэг.

Түрэмгийлэл бий болбоос Орос, Украин адил ижил армийн зэвсэглэл, байлдааны тоноглол, агаар-газар замын дайсны хөлөг устгах зэрэг үйл ажиллагаа явагдана. Гэхдээ эдийн засгийн хямрал харьцангуй хүнд тусч, Ази-Номхон далайн орнуудын үйлдвэрлэл зогсох юм. Тиймээс Европын цэргүүд шаардлагатай бол хязгаарлагдмал хэмжээгээр ч хамаагүй  Тайванийг хамгаалахад хувь нэмрээ оруулах нь тодорхой юм. Европын олон муж Энэтхэг-Номхон далайн бүс нутгуудад туслах чадвартай экспедиц байршуулахад бэлэн байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам Бээжингийн халдлагын дөрвөн үндсэн хувилбарыг тодорхойлсон. Үүнд албадлагын кибер болон мэдээллийн ажиллагааны кампанит ажил, Тайванийг тусгайлан агаар болон далайгаар бүслэх, агаарын болон пуужингийн цохилтыг зогсоох кампанит ажил, Тайванийн захын арлууд, эсвэл гол арал руу довтлох юм.

Хувилбар 1: Саарал бүсийн үйл ажиллагаа

Энэ хувилбарт Хятад улс саарал бүсэд цэргийн бус объектууд руу чиглэсэн, агаар, далай, кибер, сансар огторгуй зэрэг дайн байлдааны талбарт зэвсэг ашиглахгүй дайсагнах болно. Саарал бүс гэдэг нь төрийн болон төрийн бус албаны хүмүүсийн энх тайван ба дайны хоорондох орон зайг тодорхойлдог. Хятадын аливаа саарал бүсэд халдсан ажиллагаанд Европын холбоо хариу арга хэмжээ авах ёстой. Үүний тулд Европын холбоо Тайваньтай хамтран хуулийн хэм хэмжээ, олон улсын дүрмийг тогтоох хэрэгтэй.

Мөн байнгын цэргийн солилцоо явуулж, бие даасан арми бий болгох нь зүйтэй. Европ Тайванийг дэмжиж, кибер домэйн дэх Хятадын халдлагаас сэргийлэхэд тусалж чадна. Хэдийгээр АНУ-аас хоцрогдсон ч Европын сонгогдсон орнууд, ялангуяа Их Британи, Франц, Нидерланд зэрэг улс цэргийн хүчирхэг кибер чадвараа хадгалсаар буй. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS)-гээс саяхан хийсэн цэвэр үнэлгээ нь Их Британи, Францын кибер чадвар Хятад, Оросынхтой ижил төвшинтэйг харуулжээ.

Хувилбар 2: Агаарын болон тэнгисийн бүслэлт

Хүчтэй албадлагын нөлөө үзүүлэхийн тулд Хятад улс Тайбэйг улс төрийн буулт хийх нэрийдлээр агаар болон тэнгисийн замаар бүслэх боломжтой. Энэ хувилбарт Европын орнууд боломжтой бол шууд цэргийн сөргөлдөөнд хүргэх нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээх болно. Үүний оронд тэд Тайванийн энгийн иргэд бүслэлтээс гарахын тулд олон улсын агаарын тээвэрлэлтийг зохион байгуулах, эсвэл оролцохыг сонгож болно.

Хувилбар 3: Агаарын болон пуужингийн цохилт

Хэрэв Хятадаас кибер орчны халдлага гаргахын зэрэгцээ пуужингийн цохилт хийвээс АНУ-ын тал Тайваньтай хамтран хариу цохилт өгөх боломжтой. Тус нөхцөл үүсэхээс сэргийлэхийн тулд Тайвань руу агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем, газар дээр суурилсан электрон дайны систем (EW)-ийг тээвэрлэх явдал юм. Герман, Нидерланд, Испани зэрэг орнуудаас дөрвөөс таван Patriot батарейг эхний ээлжид авна.

Хувилбар 4: Халдлага

Хятадын зүгээс зогсолтгүй халдлага эхлүүлж, Оростой хамтран ажиллах боломжтой. Бүрэн хэмжээний дайн далайн бүс нутгаар болох өндөр магадлалтай юм. Үүний эсрэг олон улсын байгууллагууд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах ч хариу нь өндөр тусна. Хятад өртэй, ядуу буурай орнуудад туслалцаа нэрийдлээр Тайванийн эсрэг түрэмгийлэлд оролцоно гэж ажиглагчид үзэж байна. Мөн Ази даяар нүүрлэж байгаагүй их хямрал болох ч Хятад ямарваа нэгэн хохирол бага амсах юм.

Тиймээс Тайванийн хувьд Европын орнуудын цэргийн бүрэн туслалцааг авч байж тусгаар тогтнолоо хадгалах бүрэн боломжтой. Европын орнууд шаардлагатай гэсэн агаар-газрын техник хэрэгслээ хүргэх ба цэргийн хүчээр хангана.

Ерөнхий таамаглал нь Европ, АНУ тэргүүтэй эвслийн нэг хэсэг, тэр дундаа бүс нутгийн түншүүд Тайваньд туслах болно. АНУ-ын хувьд цэргийн дийлэнх армийг Тайванд хүргэх болно. Үүнийг харгалзан үзвэл, Номхон далайн баруун хэсэгт Хятадтай өндөр эрчимтэй мөргөлдөөн гарах нь АНУ, Европ болон дэлхийн толгойн өвчин болж магадгүй юм.

Эх сурвалж: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж