"Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

"Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой"

"Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой"

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэл хотын дарга асан Э.Бат-Үүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хорих ял оноосон. Хотын дарга асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022.04.04/ 10:30 цагт товлогджээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал нээлттэй болох эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. 

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодруулахад “Бид шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Гэвч шүүхээс нааштай хариу өгөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хурал шударга явагдана гэдэгт эргэлзэж байна. Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу бүх хязгаарлалтыг цуцалсан учраас шүүх хурлууд нээлттэй явагдах ёстой. Тиймээс Э.Бат-Үүлийн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг хангах нь зөв. Учир нь шударга шүүхээр шүүлгэх эрх нээлттэй шүүхээр л хангагддаг. Ингэснээр ард түмний мэдэх эрх хангагдана. Шүүх хурлыг хаалттай зарлахаар иргэд буруу мэдээлэлтэй үлддэг. Хүмүүс үнэн, бодит мэдээллийг авч, Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлсэн эсэхийг мэдэхийн тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. Э.Бат-Үүл бол Монгол Улсын баатар, ардчиллын лидерүүдийн нэг. Түүнийг хилсээр хэлмэгдүүлж байгаа гэж үзэж байна” гэлээ. 

Шүүхийн байгууллагаас Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Түүний өмгөөлөгч, хуульч нар "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд хуулийг өөрөөр хэрэглэж, шүүхээс буруу шийдвэр гаргасан" гэж үзэж буй. 

Дашрамд дурдахад Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон “Шүүхийн байгууллага хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Энэ бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж буй асуудал. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 263.2. гэдэг зүйл ангиар заавал эд материалын хохирол шаарддаг. Гэтэл прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. Энэ бүхнээс харахад шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн. Бид хууль буруу хэрэглэсэн учраас давж заалдана" гэж мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж