“Найман шарга”-д доллар 3230 төгрөг хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

“Найман шарга”-д доллар 3230 төгрөг хүрчээ

“Найман шарга”-д доллар 3230 төгрөг хүрчээ

ОХУ болон Украины асуудлаас үүдэн Монголын арилжааны банкууд дотоод болон гадаад гүйлгээнд лимит тогтоож, валютын худалдан авалтанд хязгаар заасан байна. Үүнийг Mонгол Улс руу орж ирэх валютын урсгал нь гарахаасаа бага болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.

Монголбанкнаас арилжааны банкуудад гадаад гүйлгээнд лимит тогтоох үүрэг өгдөггүй гэж мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар найман шарга буюу валют арилжааны хар зах дээр ам.доллар зарах нь 3230 төгрөг, авах нь 3180 төгрөгийн ханштай байна. Хомсдлыг ашиглан дундаас нь ашиг олох, үнэ хөөрөгдөх байдал нь хэрээс хэтэрвэл бизнес эрхлэгчдэд хүндээр тусах болохыг иргэд хэлж байна.

Валютын ченжүүдийн тухайд хомсдолыг ашиглан Монголбанкны зарласан ханшнаас хэт өндөр үнээр ам.долларын арилжаа хийж байгаад хяналт тавьж, зохицуулалт хийх хэрэгтэй. Учир нь ам.долларын хомсдол үүсч, ханш өссөнөөр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх аюултай гэж иргэд бухимдаж байна.

Өнөөдөр буюу /2022.04.03/-ны байдлаар Монголбанкны зарласан ханш доллар: 2970,93 төгрөг байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж