Украины Буча хотод 280 хүнийг нэг булшинд бөөнөөр нь оршуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

Украины Буча хотод 280 хүнийг нэг булшинд бөөнөөр нь оршуулжээ

Украины Буча хотод 280 хүнийг нэг булшинд бөөнөөр нь оршуулжээ

Украины нийслэл Киевээс холгүй орших Буча хотод 300 орчим хүнийг бөөнөөр нь нэг булшинд оршууллаа гэж тус хотын захирагч мэдээлжээ.

Буча хотын дарга Анатолий Федорук "AFP" агентлагт утсаар мэдээлэхдээ "Буча хотын гудамжууд цогцсоор "дүүрсэн" байна. Бид нэг том булшинд 280 хүнийг бөөнд нь оршуулаад байна" гэсэн байна. Түүнчлэн тус агентлагийн сэтгүүлч газар дээрээс нь өгсөн мэдээлэлдээ, Буча хотын зөвхөн нэг гудамжинд энгийн хувцастай 20 хүний цогцос олж харсан гэжээ.

ОХУ-ын цэргүүд өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украины нийслэл Киевийг эзлэхээр дайралтаа эхлүүлсэн боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Дайны улмаас хоёр тал олон тооны цэргээ алдаж, хохирол амсаад байгаа бөгөөд Мариуполь зэрэг Украины олон хотод хохирогчдыг бөөнөөр нь оршуулах болсон байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өнгөрсөн долоо хоногт Киев дэх цэргийн ажиллагаагаа бууруулах тухай мэдэгдсэн боловч АНУ үүнд эргэлзэж байна. Үүний дараа Украины батлан хамгаалах яамнаас Киев мужийг бүхэлд нь оросуудаас чөлөөлснөө мэдээлсэн.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдээлэхдээ, оросын цэргүүд украинчуудын байшин сууцын эргэн тойронд тэр ч бүү хэл хохирогчдын цогцост хүртэл газрын тэсрэх бөмбөг нуусан байгааг анхааруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж