ЮНЕСКО: Украины түүх, соёлын 53 дурсгалт газар, барилга сүйдсэн

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО: Украины түүх, соёлын 53 дурсгалт газар, барилга сүйдсэн

ЮНЕСКО: Украины түүх, соёлын 53 дурсгалт газар, барилга сүйдсэн

ОХУ-аас Украинд дайралт хийж эхэлснээр түүх, соёлын дурсгалт газар, байшин барилгууд олноороо сүйдсэн гэж ЮНЕСКО мэдэгджээ. Украинд агаарын цохилт өгснөөр түүхийн дурсгалт газрууд, шашны барилгууд, музейнууд гэх мэт сүйджээ. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын тооцоолсноор түүх, соёлын дурсгалт 53 барилга, байгууламж сүйдсэн аж. Тухайлбал, Чернигов хотын төв дэх эртний сүм дуганууд өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Оросын агаарын цохилтын улмаас сүйдсэн байна.

Харин ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн долоон газар гэмтсэн эсэхийг хараахан тодруулаагүй байна.

The Saint Sophia Cathedral, a UNESCO World Heritage Site is seen from a surrounding wall tower in Kyiv, Ukraine, Saturday, March 26, 2022.
Дэлхийн өвд бүртгэгдсэн Гэгээн Софиагийн сүм  /2022.3.26/ 
Destroyed residential buildings after shelling by the Russian military, in Boguniya district / Zhytomyr, On 24 February
Житомир дахь орон сууцны барилга их бууны дайралтын дараа /2022.2.26/ 
A man walks past a damaged building in Mariupol, April 1, 2022.
Мариуполь хотын орон сууны барилга 

Украины зүүн хэсгийн Харьков мужид түүх, соёлын дурсгалт 20 гаруй барилга, сүм сүйджээ. Мөн нийслэл Киев хотноо соёлын өв болсон таван газар сүйдсэн байна. Нарийвчилсан судалгаагаар шашны 29 сүм, түүхэн 16 барилга, дөрвөн музей, дөрвөн хөшөө дурсгал сүйдсэн аж.

Украины соёлын сайд өнгөрсөн Баасан гаригт мэдээлэхдээ тус улсын соёлын дурсгалын эсрэг  135 гэмт хэрэг бүртгэгджээ. Тухайлбал,  Мариуполь хотын театрыг бөмбөгдсөнөөс тэнд  түр орогнож байсан 300 гаруй хүн гэмтэж бэрсэн ба Харьков дахь Холокостын амь үрэгдэгсдийг дурсах газар сүйджээ.

ЭХ СУРВАЛЖ: NYPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж