Иргэдийг бухимдуулсан улстөрчдийн мэдэгдлүүд

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

Иргэдийг бухимдуулсан улстөрчдийн мэдэгдлүүд

Иргэдийг бухимдуулсан улстөрчдийн мэдэгдлүүд

Улс орны нийгэм, эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед төрийн түшээдүүдийн хэлсэн үг, гаргасан шийдвэр болоод Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг нь иргэдийн бухимдуулах болов. Тэгвэл энэ долоо хоногт улстөрч, эрх мэдэлтнүүдийн хийсэн онцлох мэдэгдлийг түүвэрлэн хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Гадаад байдал хурцадмал байгааг бүгд ойлгож байна. Дэлхий дахинаа санхүүгийн амаргүй нөхцөлд байна. Тиймээс ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж, дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитойгоор ойлгож, улс төрийн хүчнүүд ч асуудлыг хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитой хандаж, гадаад харилцаа олон улсын байдалд хэт туйлшралгүй байж, нэг санаа нэг бодолтой байх хүнд хэцүү цаг тулгарч байна. Тэвчиж болох бүх зардлыг бууруулахад төрийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө далимдуулж дайны хажуугаар үнэ нэмээд байгаа байдлыг шалгах хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Дэлхий нийт 2022 онд цар тахлыг ардаа орхиод эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн. Монгол ч  мөн адил тэгсэн. Гэсэн ч дараагийнхаа том сорилттой нүүр туллаа. Тиймээс мөнгөний бодлого, төсвийн бодлогууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ. Хэмнэлтийн горим буюу нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ. Одоогоор төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтаа царцаана гэж хэлэхэд эрт байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Ам.долларын ханшид нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийн нэг нь импорт. Тиймээс тэлсэн төсвийн бодлогоо хумих, хөрөнгө оруулалтаа багасгах, төсөвт тодотгол хийх  эсэх талаар ярьж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг дефолт зарлах хэмжээнд хүрээгүй.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-2021 онд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж тооцож байтал 1.4 хувьтай гарсан. Инфляци 7.2 хувь гэж байсан чинь 12.4 хувьтай гарлаа. Инфляци явсаар Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төрийн өндөр албан тушаалтнууд Хөгжлийн банкийг “идчихсэн” мэт ярьж байна. Хөгжлийн банкны хуульд УИХ, Засгийн газар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг жагсаалтыг гаргана гэж тусгасан. 2017 оны хуулийн шинэчлэлээр жагсаалт гаргахгүй болсон. Энэ үеэс зээлийг хяналтгүй зарцуулагдах байдал үүссэнийг үгүйсгэхгүй.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан:

-Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарыг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулна уу. Эдгээр намын гишүүнийг заасан хугацаанд хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Эрчим хүчний хэрэглэгчийн үнийг багадаа л 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үнэ нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болно. Ялангуяа цар тахал, ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн их хүнд цохилтод орж байгаа нь эрчим хүчний салбар болж байна.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бий. Үүнд тойрог зам болон LRT хөнгөн галт тэрэгний төсөл багтсан. Энэ төслүүдтэй уялдаж түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний бодлогыг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний бодлогын хороо баталсан. Төлөвлөгөөний дагуу ажлууд явж байна. Том төслийн бэлтгэл ажлыг хангах ажил явж байна. Яагаад зээлээр санхүүжүүлэх ёстой вэ гэвэл нийслэл дээр тавигдсан төсөл, хөтөлбөрүүд жижиг ажлыг санхүүжүүлж буй. Харин энэ зээлийн хүрээнд том төслийн бэлтгэл ажил, ТЭЗҮ судалгаа хийх, гаднын экспертүүд зайлшгүй орж ирэх шаардлагатай учраас ингэж тавигдсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна. Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ашигт малтмалын сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулна.

2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх улс орны эдийн засагт нөлөөлөх орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар өссөн. 100 төгрөгөөр шатахууны үнэ өсөхөд аюул болдог байсан ард түмэн МАН-ын засгийн үед айгаад байна уу. Хүнс, эмийн үнэ мөн адил өссөн. Монголын экспортыг гацаасан нөхдүүд энэ мөнгийг хувааж авч байна. 25 км газарт 78 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа асуудлыг Засгийн газар яагаад шийдэхгүй байна вэ. Үүнд хууль хүчний байгууллагын том дарга нарын оролцоо байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн үед МАН-ынхны дунд гөлөг төөрүүлнэ гэдэг үг гарчээ. Гөлөг нь Монголын ард түмэн болчихоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж