Оросууд амь үрэгдсэн нэгнийхээ цогцсыг ч авалгүй ухарчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

Оросууд амь үрэгдсэн нэгнийхээ цогцсыг ч авалгүй ухарчээ

Оросууд амь үрэгдсэн нэгнийхээ цогцсыг ч авалгүй ухарчээ

ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор хоёрдугаар сарын 24-нд Украинд дайн эхлүүлсэн. Тэгвэл дайн эхэлснээс хойш анх удаа Украины цэргүүд  Киев мужийг чөлөөлсөн талаар эх сурвалжууд мэдээллээ. Нийслэл Киев хотоос хойд зүгт орших нутгийг Оросын цэргүүдээс чөлөөлсөн боловч Украины цэргүүд маш болгоомжтойгоор хот, тосгодод нэвтэрч байна. Учир нь Оросын цэргүүд ухрахдаа орон сууц, айлын байшингуудын эргэн тойронд газрын тэсрэх бөмбөг суурилуулсан бөгөөд зэвсэг техник, тэр ч бүү хэл амь үрэгдсэн нэгнийхээ цогцсыг ч ил орхиод зугтсан гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Киев мужийн Буча хотод Украины цэргүүд танк болон бусад хуягт техникээр баганан цуваа үүсгэх байдлаар гудамжуудаар явж,  алсын зайнаас кабль утас ашиглан амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг татан авч байна гэж "Associated Press" агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. Түүнчлэн Оросын цэргүүд хотоос явахдаа гудамжаар зүгээр явж байсан зургаан энгийн иргэнийг буудаж хөнөөсөн  гэж тэрбээр мэдээлэв. Буча хоттой залгаа Стеколкад нөхцөл байдал бүр хүнд байгаа бөгөөд орос цэргүүд ямар ч асуулт асуулгүйгээр хүмүүсийг буудаж байна гэв.

Украин болон барууны холбоотнуудын зүгээс ОХУ нь Киевийн эргэн тойрноос цэргээ татаж, зүүн хэсгийн нутагт хүчээ зузаатгаж буйг мэдээлсэн. ОХУ цэргээ Киевээс татаж, зүүн зүгт төвлөрүүлж байгаа нь дайнд ялагдсан гэсэн үг биш бөгөөд алсын зайнаас нийслэлийг агаараас бөмбөгдөхөөр төлөвлөсөн гэж Зеленский хардаж буйгаа илэрхийлжээ. Украинд дайн эхэлснээс хойш дөрвөн сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм.

Нөгөө талд Украины Мариуполь хот оросуудын бүслэлтэд хэвээр байгаа юм. Тэгвэл тус хотоос ирэх өдрүүдэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр 45 автобус нэвтрүүлэхээр ОХУ, Украины талууд тохиролцжээ. Тус боомт хот нь орос хэлтнүүд голдуу оршин суудаг Донбасс бүс нутагт оршдог. Донбасст 2014 онд салан тусгаарлах бослого үймээн дэгдсэнээс хойш Украины засгийн газар салан тусгаарлагчидтай тэмцсээр иржээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
18
ХарамсалтайХарамсалтай
12
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж