АН: С.Зоригийн хөшөөг буулгахыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

АН: С.Зоригийн хөшөөг буулгахыг эсэргүүцэж байна

АН: С.Зоригийн хөшөөг буулгахыг эсэргүүцэж байна

Ардчилсан намын 32 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2022.4.3/ төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Мөн энэ үеэр С.Зоригийн хөшөөг буулгаж, суурин дээр нь барилга барихыг эсэргүүцэн мэдэгдэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан намын нэрийг ашигласан, логог барьсан хэсэг нөхдүүд өөрсдийгөө нам гэж нэрлээд хүчингүй, хууль бус намын даргын сунгааг зарлаад явж байсан. Энэ хугацаанд АН-ын 13 дахь Их хурлыг хийж, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх үүнийг хүлээн авч, Улс төрийн намын тухай хуулийн дагуу энэ дүрмийг бүртгэж авсан. Ингэснээр Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг давхар баталж өглөө.

Энэ сарын 7-нд манай намын ой болно. Иймд амралтын өдрийг тохиолдуулан баярын үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагааг эхлүүллээ.

С.Зоригийн хөшөөг болон Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар барилга барина гэх мэт янз бүрийн яригдаж байгаа. Энэ асуудлын хүрээнд би холбогдох банкны захирал Д.Баясгаланд хоёр удаа анхааруулж, ийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр Голомт банкаар овоглосон Д.Баясгалан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ивээл дор байдаг хүн. Эдгээр нөхдүүд энэ байрыг нурааж, суурин дээр нь оффисын зориулалттай барилга барьж, хөшөөг зайлуулна гэж ярьж байна. Ийм зүйл болохгүй, гаргуулахгүй гэдгээ би албан ёсоор мэдэгдэж байна. Тийм ч учраас өнөөдөр зориуд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг хийж байна.

Ардчилсан намд ямар нэг хагарал, хуваагдал байхгүй. Монгол Улсад хуулийн этгээд нэг л бий. Албан ёсны гэрчилгээ, тамга тэмдэгтэй, үндсэн дүрэм, үзэл баримтлалдаа үнэнч гишүүдтэй нам юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон АН-ын албан ёсны удирдлагууд болон төв маань өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар болон гишүүд ирсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж