ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хараат байдлаас гарахын тулд Их Британи улс 2050 он гэхэд долоон ширхэг атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд Их Британийн ерөнхий сайд 2024 онд эхний том хэмжээний атомын цахилгаан станцыг Уэльсэд ашиглалтад оруулах бол 2030 онд хоёрдахийг барьж дуусах гэнэ. Уэльсэд баригдах атомын цахилгаан станцад 1.4 тэрбум фунт-стерлингийн хөрөнгө оруулалтыг зарцуулах аж.
Түүнчлэн тус улсад одоо ашиглаж буй атомын цахилгаан станцууудын насжилтыг нэмэгдүүлэхээр Борис Жонсон эрчим хүчний сайдтайгаа ярилцжээ. Их Британийн засгийн газраас цөмийн эрчим хүчийг түшиглэснээр 2050 он гэхэд 24 гигаватт хүчин чадалтай атомын цахилгаан станц долоог барьж босгох гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ