Гуантанамогийн шоронгийн хоригдлыг Алжир руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

Гуантанамогийн шоронгийн хоригдлыг Алжир руу шилжүүлжээ

Гуантанамогийн шоронгийн хоригдлыг Алжир руу шилжүүлжээ

2002 оны нэгдүгээр сарын 11-нд Кубын зүүн өмнөд нутаг дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн Гуантанамо баазад терроризмтэй тэмцэх дайн гэж нэрлэгддэг ажиллагааны хүрээнд баривчилсан эхний 20 хүнийг авчирчээ. Энэ үеэс хойш уг газар нь түр саатуулан хорих газар байснаа 115 ам км талбай бүхий жинхэнэ шорон болж хувирсан.

Тэгвэл тус шоронд 20 жилийн турш хоригдсон Суфиян Бархоуми гэгчийг Алжир улс руу шилжүүлжээ. Тэрбээр 2002 онд алан хядах аль-Каида бүлэглэлийн Пакистан дахь баазаас баривчлагдсан аж.  Түүнийг АНУ-д тэсрэх бөмбөгөөр террорист ажиллагаа явуулахаар төлөвлөсөн хэрэгт буруутган яллажээ.

Гэвч АНУ-ын батлан хамгаалах яамнаас түүнийг цаашид Гуантанамод хорих шаардлагагүй гэж үзэн Алжир руу шилжүүлсэн байна. Харин Алжирын засгийн газраас түүнд хүнлэг хандана гэдгээ амлажээ.

Ийнхүү 37 хоригдол тус шоронд үлдсэнээс 18 нь хэрэгтэн шилжүүлэх нөхцөлд хамрагдах боломжтой аж.

Гуантанамогийн шоронгоор өнгөрсөн хугацаанд дэлхийн 23 орны 25-62 насны 1000 орчим хүн дамжин өнгөрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж