Ёкозүна М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхогийн цомын төлөөх” хүүхдийн сумогийн тэмцээн Япон улсын Токио хотноо явагдаж байна. Тэмцээнийг "YouTube" хуудсаар шууд дамжуулж байгаа аж. Мөн монгол хүүхдүүдийн дундах сумогийн тэмцээнийг ирэх аравдугаар сард эх орондоо зохион байгуулах гэнэ.
Дашрамд дурдахад, Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 2020 онд Япон улсад зохиогдсон "Хакүхо кап" олон улсын сүмо бөхийн тэмцээнд монгол сүмоч хүү А.Сосорхүү ахлах насанд буюу 13-15 насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж анх удаа түрүүлсэн билээ. Харин тус тэмцээний багийн төрлийн барилдаанд 148 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын баг хүрэл медалийн эзэд болсон түүхтэй.
Холбоотой мэдээ