Литва улс Оросоос байгалийн хий авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.03-нд нийтлэгдсэн

Литва улс Оросоос байгалийн хий авахгүй гэв

Литва улс Оросоос байгалийн хий авахгүй гэв

Литва улсын эрчим хүчний сайд өчигдөр /2022.4.2/ мэдээлэл хийж, цаашид ОХУ-аас байгалийн хий импортлохгүй гэв. Литва улсын зүгээс Украинд дайн өдүүлсэн ОХУ-ыг эзлэн түрэмгийлэгч гэж тодорхойлсон бөгөөд Москватай эрчим хүчний харилцаагаа тасалж буйгаа үүгээр илэрхийлсэн байна.

Түүнчлэн Литвын ерөнхийлөгч Гитанас Науседа "Хэрэв бид хийж чадаж байгаа бол Европын бусад орнууд ч бас хийж чадна" гэж жиргэжээ.

Өмнөх өдөр нь, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын худалдан авагч нарт хандан тус улсаас авч буй байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөхгүй бол нефть нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж